Хоёр тун вакцин "улаанбурхан"-аас хамгаална
2019-03-11

2018 оны жилийн эцсийн байдлаар Энэтхэг, Тайланд, Япон, Малайз, Украйн, Гүрж, БНХАУ, ОХУ зэрэг оронд улаанбурхан өвчний дэгдэлт гараад байна. Тухайлбал Энэтхэг улсад 64900 хүн улаанбурханаар өвчилжээ. 2017 онд ДЭМБ-ын мэдээлснээр 0-5 хүртэлх насны 110 мянган хүүхэд зөвхөн энэ өвчний хүндрэлээр нас барсан байна.

 

Улаанбурхан өвчин дэлхий нийтэд хурдацтай тархаж буй энэ үед Эрүүл мэндийн сайд албан даалгавар гаргаж эмч мэргэжилтнүүдээ давтан сургалтад хамрагдуулах, дархлааны түвшин хамгийн бага гэж үзэж байгаа 8-17 насны хүүхдүүдийг дархлаажуулахад шаардлагатай 515 мянган хүн тун вакциныг захиалах зэрэг ажлуудыг хийж эхэлжээ.

 

Эрүүл мэндийн яамнаас Улаанбурхан өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөмжийг хүргүүлж байна.

 

 

 

 

Shuud.mn
Сонин хачин