Өндрөөс үсрэх гэж байсан залууг буулгажээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороонд байрлах байшингийн дээвэр дээрээс хүн үсрэх гээд байна гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ.
Дуудлагыг 03.10-ны өдрийн 18:35 цагт хүлээн авч Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 техник хэрэгсэлтэйгээр 8 км зам туулан 18:44 цагт очиж, Хан-Уул дүүргийн 4 дүгээр хорооны оршин суугч П /25 настай, эрэгтэй/ тус байрны дээвэр дээр гарсан байсныг буулгаж, цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ