АТГ: Таван гишүүний эрхийг түдгэлзүүлнэ гэдэг ташаа мэдээлэл

img

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ЖДҮХС-аас улстөрд нөлөө бүхий этгээдүүд болон улстөрийн албан тушаал хашиж байгаа этгээдүүд  болоод тэдний хамаарал бүхий хүмүүс зээл авсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул АТГ-аас мөрдөн шалгах ажиллагаа явуулж эхлээд байгаа.

 

АТГ-аас гурван гишүүний бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх үндэслэл гаргаж прокурорын байгууллагад хандсан тухай өмнө нь мэдээлсэн. Тэгвэл дахин таван гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг АТГ-аас гаргасан тухай мэдээлэл цацагдаж, зарим сайт  нэр дурдаж мэдээлсэн байна.

 

Энэ талаар АТГ-аас тодруулахад "Дараагийн 5 гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх санал оруулах гэж байгаа талаар зарим сайт тодорхой нэр дурдан бичсэн байна. Тэрхүү мэдээлэл нь үндэслэлгүй болно. Одоогоор ийм нэрс гараагүй байгаа" гэв. 

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ