Аврагчдаа алдаршуулъя

img

 

“Эко Алтан Заамар” компанийн уурхайн нурангид дарагдсан дөрвөн хүний цогцсыг аврагчид 10 шахам хоног хайж гаргалаа. Уурхайн 80 м-ийн хана үндсэндээ бараг 90 градусын гэмээр эгц харагдаад байна лээ. Тэгээд бас хананаас нь байнга ус шүүрсэн ийм аюултай нөхцөлд дахин нуралт үүсч хүний амь нэмж эрсдэх аюул дунд аврагчид маань ажиллалаа. Өөрөөр хэлбэл амь насаараа дэнчин тавьж ажиллалаа.

 

Харин тэднийг маань бурхан завсарлаж, нэгэн уншигчийн хэлсэнчлэн “Залуус бараг л сохор аз, тэнгэр хоёртоо найдаж ажиллаа даа”. Газар дээр нь очиж ажилласан Шадар сайд дахиад хүний амь нас эрсдэх аюултай байгааг дахин дахин сануулаад байсан.

 

Анхны цогцсыг аврагчид гуравдугаар сарын 1-ний 19.04 цаг буюу харанхуй бүрэнхий болж байхад гаргасан бөгөөд 5 м-ийн гүнтэй шавар мөстэй усанд 8 удаагийн шумбалт хийж байж олж гаргасан байдаг. Түүнээс хойш гуравдугаар сарын 03-ны өдрийн 13:32 цагт дахин нэг иргэний цогцсыг гаргасан бол 06-ны өдрийн 12:55 цагт гурав дахь иргэний цогцсыг гаргасан юм. Үүнээс хойш гурав хоногийн дараа буюу гуравдугаар сарын 09-ний өдрийн 08:56 цагт дөрөв дэх иргэний цогцсыг гаргажээ. Энэ олон хоногт аврагчид хэчнээн удаагийн шумбалт хийснийг хэлж мэдэхгүй ч ямархан хүнд нөхцөлд амь насаа дүйн байж хүлээсэн үүргээ нэртэй төртэйгээр гүйцэтгэсэн бэ гэдэг нь нүдэнд илхэн гавьяа. Ард түмэн аврагчдаа үнэлж хүндэлж, урам хайрлаж байгаа.

 

Аврагчдын гавьяа ганцхан энэ биш. 2016 оны дөрөвдүгээр сард Дорнод аймгийн Халхгол сумын Буйр нуурт загасчилж явсан 4 иргэн завьтайгаа хөмөрсөн осол гарсан. Тэр үед аврагчид мөн л 22 хоногийн турш мөстэй хүйтэн усруу 120 удаагийн шумбалт хийж эрэн хайх ажиллагаа явуулж байсан удаатай. Ойрмогхоны жишээ гэвэл ийм.

 

Хэдийгээр ингэх нь тэдний хүлээсэн үүрэг ч гэлээ онцгойгийнхон бол ямагт тэргүүн шугаманд амь дүйсэн эрсдэлтэй эхэлж нүүр учирдаг “нэргүй” баатрууд мөн аж. Ажил үүргийн ийм онцгой чиг үүрэгтэй хүмүүсийн үнэлэмж хэр байдаг билээ гэдгийг эргэж нэг хармаар ч юм шиг.

 

Оны өмнөхөн Бүгд Найрамдах Улс тунхагласан болон Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын тэргүүн ахлагч Ж.Баяртогтох “Үйлчилгээний гавьяат ажилтан” цол хүртсэн. Түүнийг Онцгой байдлын байгууллагаас төрөн гарсан тав дах гавьяат, энгийн аврагчаас төрсөн анхны гавьяат болж байна хэмээн тодотгож байв. Энд энгийн гэдэг үгийг анхаараарай. Өөрөөр хэлбэл аврагчид дундаас төрсөн анхны гавьяат гэсэн үг. Энэ “энгийн”-үүд дундаас хөдөлмөрөө үнэлүүлж гавьяат төрсөн нь сайн хэрэг. Гэхдээ ганцхан гэхээр бас чамлалттай.

 

…Одоогоос 10-аад жилийн өмнө Чилийн Сан-Хосе уурхайд осол гарч 33 уурхайчин 700 м-ийн гүнд тусгаарлагдаж байсан удаатай. Тэр үед уурхайчдын түгжигдсэн газрыг багцаалж өрөмдлөг хийж түүгээр агаар, хоол хүнс, эм тариа зэрэг шаардлагатай бүхнийг хүргэж тэд 69 хоногийн турш газрын гүнд байсны эцэст бүгд аврагдаж байсан гайхалтай түүх бий. Аврах ажиллагааг тус улсын Ерөнхийлөгчөөр сонгогдоод хэдхэн сар болж байсан Себастьян Пиньера газар дээр нь очиж удирдснаар энэ хүний нэр дэлхий дахинд алдаршиж, улмаар дөрвөн жилийн дараа дахин сонгогдож байв.

 

Үүнийг дурдахын учир гэвэл эрдэнэт хүний амь насыг аврах ажиллагааны үнэлэмжийг тодотгох гэсэн хэрэг. Чилийн Сан-Хосе уурхайн гүнээс гаргаж авсан анхны уурхайчинтай Ерөнхийлөгч Себастьян Пиньера угтан авч байгаа нь Эко Алтан Заамарын ослын нөхцөлтэй газар дээр нь танилцсан Шадар сайд аврагчдын хувцас хэрэглэл ихэд муудсан, оёдол нөхөөс болсон байна гэдгийг сануулсан. Зүй нь ийм эрсдэл дунд ажилладаг хүмүүсийнхээ хувцас хэрэглэлийг эн түрүүнд шинэчилж, шийдэж баймаар. Түүгээр явсан бөх, тамирчдыг дуудаж, цол мөрдэс зүүж, дүрэмт хувцасаар гангаруулж байхын оронд үүгээр яваа хэдэн бор аврагчдаа арчилж, адаглаад аврах тоног хэрэгсэл бүрэн бүтэн хувцасаар хангах нь ажил хэрэгт өлзийтэй баймаар санагдана.

 

Хөхөө өвлийн хүйтнээр шахуу мөс шавартай усанд амь насаа дүйн байж ур чадвар гаргасан аврагчдаа хэрхэн урамшуулж, хөдөлмөрийг нь үнэлэх бол гэсэн хүлээлт иргэдийн дунд их байна шүү" хэмээн иргэн Г.Хантулга нийтэлжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Онцгой байдлын газар Гамшгаас Урьдчилан сэргийлэх хэлтэс

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Шүүгч нарын цалинг хасч онцгой байдлын аврагч нарт өгөх хэрэгтэй
2019-03-14
Цалин урамшуулал өндөр байх хэрэгтэй. Хувцас аврах хэрэгсэл сайн байх ёстой. Эрүүл мэнд үзлэг сувилал сэтгэл зүй анраара зүйл их байна. Тушаал биeлүүлнэ гэдэг амь насыг эрсдүүлнэ гэсэн үг биш эсрэгээрээ тусгай хамгаалалттай онцгой нөхцөлд ямар ч эрсдэлээс аварна гэсэн үг
2019-03-12
Иргэн:
Үнэхээр монгол хөвгүүд шүү
2019-03-12
hhh:
mundag
2019-03-11
Яг үнэн
2019-03-11
Ба:
Яг үнэн шүү
2019-03-11
Энэ бахарахмаар хүмүүсд монголын нэгэн иргэн би.маш их барархаж баярлалаа ёстой өгөх ёстой цалин мөнгө гэр бүл аро талд дэмлэг болохоор Урамшуулал өгөх хэрэгтэйшдээ Вв
2019-03-11
zochin:
Bas l xetsuu nuxtsuld ajillaj bga shu ene zalyychyyd tsalin mungiin sain nemex xeregtei
2019-03-11
Батсайхан:
Ажлаа л хийсэнштэн. Юу нэхээд баыгаам. Одоо тэгээд осол болоосой байр машинаар шагнуулья гэцгээх юм байна л даа
2019-03-11
иргэн:
улсад ямар ч нэмэргүй хоосон толгой боловстол нэмгэн бөх,уяач , нүцгэн хүүхнүүдэд байр, машинаар давхар давхар булж нэгнээсээ бэл бэнчингээрээ өрсөлдөж байдаг компаны захирлууд энэ эгэл баатруудад тэр бэл бэнчингээ харуулж буян үйлдэхийг уриалж байна:
2019-03-11
Ба:
Яг үнэн шүү
Zochin:
Abrah ajil ami duisen ,tushaalaar guitsetgej baigaa ajil. Hangamj .unelemj shagnaliig haramgui uguh n zub. Ter buhchuudtei haritsuulashgui gabiyatanuud. Enhtubshin saidaa zugeer neg yariAd unguruhgui bizdee. Ta
2019-03-11
ДЭМЖЭЭРЭЙ.:
АВРАГЧДАА САЙН УРАМШУУЛААРАЙ. БӨХ НЭРТЭЙ УЛСАД АШИГГҮЙ ХЭДЭН ЮМНУУДАД ЦАЛИН МӨНГӨ ХӨРӨНГӨ ЦОЛ ӨГЧ БАЙХААР НААД АВРАГЧИДДАА САЙН УРАМШУУЛЖ ХӨРӨНГӨ МӨНГӨ ЦОЛ ХЭРГЭМИЙГ НЬ САЙН ӨГӨӨРЭЙ. ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГУУДЫН ХАЖУУД БАЙДАГ СПОРТ ХОРООДУУДЫГ ТАТАН БУУЛГАЖ ЯГ ЖИНХЭНЭЭСЭЭ АЖЛАА ХИЙЖ БАЙГАА АЛБАН ХААГЧДАА УРАМШУУЛМААР БАЙНА ШҮҮ. СПОРТ ХОРООДУУДЫН БӨХЧҮҮД ГЭХ МЭТ УЛСУУДАД МАШ ИХ ХӨРӨНГӨ МӨНГӨ БАС ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ЦОЛ ХЭРГЭМ АЛБАН ТУШААЛЫГ ӨГДӨГИЙГ БОЛИУЛАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА.ЭДГЭЭР ХҮМҮҮСИЙГ ЭНГИЙН БОЛГОХ ХЭРЭГТЭЙ. МАШ ОЛОН СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГ БАРИХ МӨНГӨ АШИГГҮЙ УРСАЖ БАЙДАГ. ШШГГ, ЦЕГ, ХХЕГ, ТЕГ ОБЕГ..ГЭХ МЭТ ГАЗРУУДЫН СПОРТ ХОРООДУУДУУДЫН НИЙТ ТАМИРЧДЫН ТООГ ГАРГААД НЭГ ХҮНИЙ ЖИЛИЙН ЦАЛИН МӨНГӨ ШАГНАЛ УРАМШИЛ ЦОЛ ХЭРГЭМ, ХУВЦАСНЫ ХАНГАЛТ ГЭХ МЭТИЙГ ТООЦООД ҮЗЭЭРЭЙ. АЙМШИГТАЙ ТОО ГАРНА ДАА.
2019-03-11
татвар төлөөсч:
Зардалыг нь татвар төлөгчид биш, алт олборлогчоор төлүүл. Аврагчдынхаа хөлс хүчийг зөвөөр тогтоож мөн гаргуулж, аврагчдад олго. Худлаа магтаал, баярын бичиг зэрэг чухал биш
2019-03-11
Яг үнэн
zochun:
Avragch nariin tsalingiin nemj xangalt sain ugux xeregtei
2019-03-11