Монголбанк, ББСБ-тай хамаарал бүхий ажилтнууддаа арга хэмжээ тооцжээ
2019-03-12
Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын хэмжээнд нийт 539 банк бус санхүүгийн байгууллага үйл ажиллагаа явуулж байна.  Үүний дийлэнх нь буюу 91.1 хувь нь зээлийн үйл ажиллагааг дагнан болон хавсран эрхэлж буй бол 8.9 хувь нь зөвхөн гадаад валют арилжааны үйлчилгээг явуулж байгааг Санхүүгийн зохицуулах хорооноос мэдээлсэн.

 

Сүүлийн өдрүүдэд ББСБ-ын хувьцаа эзэмшигчид нь төрийн албан хаагчид байна гэх мэдээлэл тархсан. Тодруулбал Монголбанкны 22 ажилтан ББСБ-тай. Төрийн мөнгөний бодлогыг хэрэгжүүлдэг төв банкны ажилтнууд ББСБ байгуулж, мөнгө хүүлж байна гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдаж, нийгэмд бухимдал үүсгээд байна.

 

Монголбанкнаас "22 ажилтан" гэдгийг үгүйсгэж, тус банкинд ББСБ-тай хамаарал бүхий таван хүн байгаа гэдгийг хэллээ. Улмаар төв банкинд ажилладаг хүн ББСБ-тай хамааралтай байх нь зохимжгүй гэж үзсэн тул байгууллагын дотоод журмаар зохих арга хэмжээ тооцсон аж.

 

ББСБ-тай хамаарал бүхий таван хүний нэг нь үүсгэн байгуулагч аж. Гэхдээ хөдөө орон нутгат үйл ажиллагаа явуулдаг байсан ББСБ нь татан буугдаад олон жил болж буйг Санхүүгийн зохицуулах хорооноос албан ёсоор тодорхойлж, уг ажилтан одоо тухайн ББСБ-тай хамааралгүй болохыг нь тогтоожээ. Үлдсэн дөрвөн ажилтанг Монголбанкны хуулийн хэлтсийнхэн шалгаж байгаа аж. Тэд өөрсдөө бус, тэдний хамаарал бүхий этгээдүүд ББСБ-тай төдийгүй үүнийг албан ёсоор ХОМ-дээ мэдүүлсэн тул хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй гэв. Гэхдээ байгууллагын дотоод журмаар арга хэмжээ авчээ.

 

Төрийн албан хаагч, тэр дундаа төв банкны ажилтан ББСБ-ын үйл ажиллагаа эрхэлж болох эсэхийг СЗХ-ны ББСБ-ын газрын дарга М.Өлзийбатаас тодруулахад “ББСБ-ыг Төрийн албанд ажиллаж байгаа болон УИХ-ын нөлөө бүхий эрхмүүд 100 хувь эзэмшдэг гэж нийгэм ойлгоод байгаа. Гэтэл тухайн хүний эхнэр нь эсвэл нөхөр нь хувьцааны 10 хувийг эзэмшдэг байсан ч ХОМ дээрээ мэдүүлэх үүрэгтэй байдаг. Тэгэхээр тухайн ББСБ нь 100 хувь УИХ-ын гишүүний эсвэл төрийн албан хаагчынх гэж ойлгож болохгүй.

 

ББСБ-д энэ оны байдлаар нийт 4875 хувьцаа эзэмшигч байна. Энд жирийн иргэд төрийн албан хаагч тодорхой хэмжээний хувьцаа эзэмшээд явж болно. Харин тухайн хүний орлого нь хууль ёсны орлого мөн үү гэдэгт СЗХ хяналт тавьж ажиллаж байгаа” гэсэн юм.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
zocin:
iim teneg um bichee bolimoor um,oor ulsad bol naaduul cn azilaas halaad shuuhed ogno,uin arga hemzee be.iim shunaltai dontongyydiig bygdiigni azilaas halj shuuhed oh heregtei,ulsiin bankind azilladag hyn dabhar ger bulni azilluulj baisan cn bolohgyi huuli batalj hoogoosh,estoi nudnii bulainuud umdaa,dandaa hulgaish luibarchid ulsad azilladag,tegeed peediisen haricaa muutai,tenegyyd bizdee
2019-03-12
зочин:
Эднийг харах,сонсох бүр уур хүрээд, болдог бол нэг нэг сум зоочих юмсан.
2019-03-12
зочин:
Дээхэн үед худалдааны нярав нягтлан 50 төгрөг зөрүүлж дутаасан гэж шоронгийн хаалга татдаг байлаа. Одоо бол хэдэн тэрбумаар нь идээд гэдсээ элүүлээд байдаг болж дээ. Сампин дээр тайлангаа гаргадаг үе байж одоо бол техник хөгжөөд компъетер дээр шинэн сүлжээн дээр л идээд байдаг болжээ дээ Энэ тэгээд хөгжил юм байх даа.
2019-03-12
irgen:
Монгол банк гэж хогийн газар байнааа, ТОм банкуудыг болохоор өмөөрч дугарч мэдэл хийгэээл жижигүүд байхгүй үнэхээр шударга бус газар юм байна.
2019-03-12
Ме:
Монгол банкны ерөнхийлөгч Батсүх бхдаа хувийнхаа начин заан ББСБ гаар иргэдийнхээ хосыг ёстой шувтардаг блаа штэ. Жараахайнуудаа агнаал өнгөрөх биз. Н.Энхбаяр Бхтсүхийг эрдэнэтийн 49 % хуйвалдаанд оролцсоныг нь хэлсэн
2019-03-12