1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийг цэвэр усны нөөц бүрдүүлэхэд зарцуулна
Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт элчин сайд Такаока Масато, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Монгол Улсад олгох 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн нот бичигт гарын үсэг зурах ёслол Сангийн яаманд боллоо.
Гарын үсэг зурсны дараа Сангийн сайд Ч.Хүрэлбаатар:
-Өнөөдрийн олгож байгаа буцалтгүй тусламж цэвэр устай холбоотой хийгдэх ажлуудад чиглэнэ. Улаанбаатар хотыг цэвэр усаар хангах шийдвэрийг Мянганы сорилтын сангийн төслийн хүрээнд гаргасан. Энэ бүх ажиллагаа Засгийн газрын хүрээнд явагдаж байгаа.

Элчин сайд Такаока Масато:
-Япон, Монгол улс эдийн засгийн стратегийн түншлэлийн харилцаатай. Энэ түншлэлээ улам бэхжүүлэхээр ажиллаж байна. Манай улсын Засгийн газрын зүгээс “Цэнгэг усны нөөц, Байгаль хамгаалах төв” төсөл хэрэгжүүлж, Улаанбаатар хотод нээсэн. Энэ удаагийн төслөөр байгаль орчныг хамгаалахад судалгаа, олон нийтэд чиглэсэн шаардлагатай тоног төхөөрөмжийг бүрдүүлнэ гэдэгт найдаж байна гэлээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ