ФОТО: Хайрлах учиртай хүмүүс


Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулдаг “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нуралт болж дөрвөн иргэн дарагдаж, харамсалтайгаар амь насаа алдаад байна.
Гэсэн ч арван өдрийн турш “Амьд л байгаасай” гэсэн итгэлээр хурцлагдаж мөстэй, шавартай усанд олон удаа шумбалт хийж гарч ирээд бөмбөгнөтөл чичирч зогссон аврагчдаа алдаршуулах нь зүйтэй.
Өнөөдөр /2019.03.13/ “Эко алтан Заамар” ХХК-ийн нурангид дарагдсан иргэдийг аврахаар ажилласан эгэл аврагчдыг Шадар сайд хүлээн авч уулзаж, талархал илэрхийлэв. Уулзалтын үеэр Шадар сайд, Ерөнхийлөгчтэй зөвшилцөж тэднийг шагналд тодорхойлох болсныг дуулгалаа.
Энэ уулзалтын үеэр олны хайр хүндэтгэлийг хүлээгээд буй эгэл аврагчдын гэрэл зураг манай зурагчны хальсанд ийнхүү буужээ. Бусдын төлөө амь хайргүй зүтгэх тангарагтай эв эгэл аврагчдыг та харж байна.
Хэдэн жилийн өмнө нэгэн албан хаагч өөрийн усанд автсан гэрээ орхиод, гамшгийн дуудлагад гарч байсан. Ингэж л бусдын зовлонтой өөрийн юм шиг тэмцдэг эгэл, эрхэм хүмүүс бол ТЭД.








Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ