Бүх автобусны хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулна

img

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэдийн аюулгүй тайван зорчих эрхийг хангах, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа гэмт хэргийн гаралтыг бууруулах, нийтийн тээврийн хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах зэрэг асуудлаар “Нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь” сэдэвт зөвлөгөөнийг Нийслэлийн цагдаагийн газрын Мөрдөн шалгах газрын Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс өнөөдөр /2019.03.13/  зохион байгууллаа.

 

 

Тус зөвлөгөөнд Нийслэлийн тээврийн газар, нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл, Улаанбаатар смарт карт ХХК-ны захирлууд оролцож нийтийн тээвэрт үйлдэгдэж байгаа халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг том оврын автобуснуудын хяналтын камерыг бүрэн ажиллагаанд оруулах чиглэлээр санал солилцсон юм.

 

Тус зөвлөгөөний үр дүнд “Улааанбаатар Смарт карт ХХК”-наас нийтийн тээврийн үйлчилгээнд явдаг бүх автобуснуудын хяналтын камерыг 2019 оны 06-р сарын 01-ний дотор бүрэн ажиллагаанд оруулахаар болов.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Zochin:
Kamerjih tusam hunii erh zorchigdoh asuudal ehesdeg.Sayahan solongos emegteichuud eserguutsel ilerhiilj jagssan,mon zarim ondor hojgison uls kamerjuulaltig hyazgaartai blgasaar bgaa,tedgeer ulsuudad hulgain asuudlig,oorsdoo hariutslagtai,anhaaraltai bai l gedeg
2019-03-14
хотын даргад:
бүх чиглэлийн жолооч нар өдөрт хамгийн багадаа 100,000 төгрөг бэлнээр авч улсаас хулгайлж байна. автобус компаниууд нь мэддэг тэр хирээр цалин өгдөггүй бүр тохирчихсон байдаг. өдөрт 1000 автобус үйлчилгээнд гардаг гэхээр 100,000,000₮ сард 3,000,000,000₮ төгрөг, жилд 36,000,000,000₮ улс зүгээр алдаж байгааг мэдсээр байж ажлаа хийдэггүй. доржпалам гэж ноотой нөхөр бүр дэвшээд явсан байдаг.
2019-03-13
жолооч нар нь камерийнхаа амыг барьдгийг мэдэж ав
2019-03-13
олдог биш камержуулаад яадын
2019-03-13