АН мөнгө тараасан асуудлаар мэдээлэл хийнэ

08:00 цагт
-
Хангарьд ордны 14 давхарт Нийслэлийн удирдах ажилтны шуурхайд СХД-ийн Засаг дарга дүүргийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хийнэ. Утас: 99010499
09:00 цагт
-
Эрүүл мэндийн яамнаас дэвшүүлсэн “1:2” зорилтын хүрээнд зохион байгуулж буй “Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн шалгалтад бэлтгэх сургалт” АШУҮИС-ийн сувилахуйн сургуульд эхэлнэ. Утас: 88027947
11:00 цагт
-
Уул уурхай хүндүйлдвэрийн яамны хурлын зааланд салбарын тарифын хэлэлцээр батлагдсантай холбогдуулж хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99093460
11.00 цагт
-
Баянзүрх дүүргийн ИТХ-ын дахин сонгуультай холбогдуулан АН-аас иргэдэд мөнгө тараасан талаар тус дүүргийн МАН-ын хорооноос баримттай мэдээлэл хийнэ. Утас 99089666
13:00 цагт
-
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн 2 давхарт үйлчлүүлэгч, эрүүл мэндийн ажилтнуудын аюулгүй байдлыг хангах, чанартай тусламж үйлчилгээ үзүүлэх Ариутгалын төв тасаг, нян судлалын лабораторийг хүлээн авах арга хэмжээ болно. Утас: 99179899
14:00 цагт
-
"Соманг" плазад "Хан богд кашмер" компани болон “Дэлхийн Зөн Монгол” байгууллага зорилтот бүлгийн 100 гэр бүлийн 18-40 насны зуун иргэнийг сургалтад хамруулж, цалинтай дадлагажуулах чиглэлээр харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 99006962
15:00 цагт
-
Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон гардуулна. Утас: 99895514
СЭТГЭГДЭЛ БИЧИХ