Цагдаагийн албан хаагч осол гаргаж, хүний амь нас хохироожээ

Цагдаагийн албан хаагч ажил үүргээ гүйцэтгэж явахдаа зам тээврийн ноцтой осол гаргаж, хүний амь нас хохироосон хэрэг гарлаа. Уг хэрэг өнөөдөр өглөөний (03.18) 07 цагийн үед Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт гарсан байна.
Албан хаагч цагдаагийн албаны шуурхай үйлчилгээний автомашинтай ажил үүргээ гүйцэтгэж явахдаа энэ ослыг гаргаж, 52 настай иргэн нас барсан байна.
Уг хэргийг Тээврийн цагдаагийн албанаас мөрдөн шалгаж байгаа аж.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ