Шүүгчид Зоос банкны хэрэгтэй танилцаж байна

img

Зоос банкны захирал асан Ш.Чуданжий нарын хэргийг нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн шүүх рүү   шилжүүлжээ. “Зоос” банкийг дампууруулсан гэх хэрэгт тус банкны захирал асан Ш.Чуданжий, Сангийн яамны Төрийн сангийн газрын дарга Х.Пүрэвсүрэн ТУЗ-ийн дарга асан Д.Батбаяр нар яллагдагчаар татагдаад буй. Тэднийг хадгаламж эзэмшигчдийн мөнгийг зүй бусаар зарцуулсан, банкны хууль тогтоомж зөрчсөн гэсэн үндэслэлээр шалгаж байгаа юм. Уг хавтастай хэрэгтэй Чингэлтэй дүүргийн шүүгчид танилцаад долоо хонож байгаа аж. Түүнчлэн Зоос банкны гэх тодотголтой уг хавтаст хэргээс Зоос банкны 113 дугаар сал­ба­рын захирал Ж.Алтанцаг, Га­даад дахь төлбөр, тооцоо хариуц­сан санхүүгийн албаны дарга Н.Сэлэнгэ нарт холбогдох хэргийг салгаж шүүх рүү шилжүүлж байсан юм. Тэдэнд холбогдох хэргийн анхан шатны шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сард болсон ч хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан юм. Ж.Алтанцаг, Н.Сэлэнгэ нарыг бусдын эд хөрөнгийг завшсан, хуурамч баримт бичиг, тамга тэм­дэг, хэвлэмэл маягт үйлдсэн гэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.3, 233 дугаар зүйлийн 233.2-т зааснаар буруутгаж байгаа.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

altantsag ni neeh gangan avgai yavaa l bnalee sh dee.....ger buleeree buten hausnii mongoor huvtsalachihsan ain...tsunh ni gehed l jijig japan teregnii une bsan kk
2012-06-06
Your Name...:
yaagaaad ve
2012-01-17
zochin:
Ажлын болон дүрэмт хувцас захиалгаар чанартай хийж байна. 9517-4824
2012-01-17