Д.Сумъяабазар: Би уул уурхайд нэг хүрз шороо ч хаяж үзээгүй хүн

img

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан завсарлагагүйгээр үргэлжлэв. Үдээс өмнөх хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ. Дараагаар нь Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Уг хуулийн төслийн хэлэлцүүлэг намрын чуулганаар хэлэлцээд түр хойшлогдсон байлаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар хариуллаа.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-Алт тушаалт буурсныг ганцхан татвартай холбож дүгнэж болохгүй. Өмнө нь урт нэртэй хууль байсан. Үүнээс болж олон лиценз ашиглагдахгүй байсан. Яагаад 2.5 хувиар оруулж ирсэн бэ? Хөрш орон Орос 6 хувйн татвартай.

 

-Өнгөрсөн онд тушаагдсан алтны хэмжээ өнгөрсөн 28 жилийн хугацаа дахь хамгийн өндөр хэмжээ байлаа. Өнгөрсөн 2018 онд 21.9 тонн алтыг түүхэндээ анх удаа тушаажээ.  Өнөөдөр өмнөх оны мөн үетэй харьцуулахад 81 хувиар алт тушаалт буурсан. Алт бол эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг стратегийн баялаг. Алт тушаалттай холбоотой асуудал гарахаар олборлож байгаа аж ахуй нэгжүүд хууль бус үйлдэл гаргах гэдэг.  Хил гаалийн хяналт 100 хувь болоогүй байна. Тиймээс таван жилийн хугацаагаар 2.5 хувийн татвартай байхаар төсөл өргөн барьж байгаа. Яамны зүгээс лоббид орсон зүйл байхгүй. Би уул уурхай дээр нэг хүрз шороо ч хаяж үзээгүй хүн. Би хяналтыг сайжруулна гэдэг дээр дэмжиж байгаа.

 

УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн:

 

-Хууль бус үйлдлийг зогсоох зорилгоор алтны татварыг 2.5 хувьд оруулж ирж байна гэж анх энэ төслийг оруулж ирж байсан. Гэтэл таван жил өнгөрсөн ч дахиад л хяналт сул байна гэж байна. Татвараас зугатааж байгаа хүмүүст бууж өгөөд байна гэж ойлгогдоод байна. Алт тушаах нь багасаад байна гэдэг нь хулгайч ихсэж байна гэсэн логик гарч ирж байна. Тэр хууль бус асуудалд хэзээ хяналтаа тавьж чаддаг болох вэ?

 

-Суурь болсон уул уурхайн хууль эрхзүйг системээр нь харах цаг болсон байна лээ. Орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа сум, багийн дарга нар хууль бусаар алт олборлож байгаа асуудалд хуулийн дагуу арга хэмжээ авахгүй байна уу гэж харж байгаа. Хулгайгаар алт олборлож байгаад мэдээлэл аваад зугатааж байгаа нь маш том бүлэглэл байна гэж үзэж байна. Яамдын хоорондын үйл ажиллагааг уялдуулах хэрэгтэй. Хулгайтай системийн хэмжээнд харж шийдэх цаг болжээ.

 

УИХ-ын гишүүн А.Ундраа:

 

-Алт тушаалт буурсан шалтгаан юу вэ? Хариуцлагатай байх хэрэгтэй. 

 

Монголбанкны дэд Ерөнхийлөгч н.Лхагвасүрэн:

 

-Ашигт малтмалын тухай хуультай холбоотой алт тушаалт зогссон байсан байх. Үйлдвэрлэл, олборлолт хэвийн явагдаж байгаа. 

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Монголын нийгэмд хууль бус, зөвшөөрөлгүй олборлолт нэмэгдсэн. Тиймээс уул уурхайн олборлогчид, ард иргэдийн хооронд асуудал үүсч байна. Нийтдээ 20 гаруй татвар төлдөг. Хууль бус олборлогчид татвар төлдөггүй. Хууль бус олборлогчдод байгаль орчны нөхөн сэргээлт хийнэ гэж байдаггүй. Мэргэжлийн компаниуд дээр хууль бус олборлогчид халддаг. Бичлүүдээс үүсэлтэй зөрчил, байгаль орчны хариуцлагагүй байдал хавтгайрч явсаар байгаад асуудал үүсч байна. 

 

УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:

 

-Би 2.5 хувийн татварыг дэмжихгүй байна. Алтны татвар таван хувь байх ёстой гэж үзэж байгаа. Хулгайгаар алт гаргаад байгаа суурь шалтгаан нөхцөлийг нь үзэх хэрэгтэй. Төр таслан зогсоох хэрэгтэй. УИХ дээр банк, уул уурхай, том аж ахуйн бизнес эрхэлдэг нөхөд байгаа учир ашиг сонирхол үүсээд байна. 

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх санал хураалт явууллаа. Гишүдийн олонхийн саналаар уг хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжиж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох байнгын хороонд шилжүүлэв. 

 

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Хүнийг бүү ичээ:
Боловсролгүй хүний хэлж ярих нь аргагүй л тэс хөндлөн байх юм. Энэ хүнийг хийж чадахгүй гээд байхад нь заавал хий гэж сайд болгодог нь ямар учиртай юм бол, ингэж ичээж зовоох хэрэг байгаа юм уу. Зайлуул хурдан сайдаас нь чөлөөлөөд сургуульд жинхэнээс нь сурах боломж олговол зүгээр юм.
2019-03-21
oooo:
hidalch
2019-03-21
we:
teguul chi naad salbaraasaa zail, bien tamiriin said hiildee.
2019-03-21
Зочин:
Ажлаа мэддэг мэдлэг боловсролтой хүнээр сайд болгож баймаар байна.одоогийн засгын газар мэрэгжлийн сайд байгаа юм уу.
2019-03-21
Даанч ажлаа мэдэхгүй байсан нь аргагүй юм байна. Боловсролд нь тааруулж Бөхийн сайд болгох байж, тэгвэл зодог шуудаг өмсөж үзсэн гээд хэлэх үгтэй сайд байх байлаа. Нүдээ олоогүй томилгооны нэг яах аргагүй мөн.
2019-03-21
Тэгвэл уул уурхайн сайдад огт тохирлхгүй хүн байна.
2019-03-21
зочин:
Улс орны нэгэн том салбарыг ийм юмнууд удирдахаар яаж хөгжилд хүрэх юм бэ, салбарыг жинхэнэ мэргэжилийн болоод мэдлэгтэй эрдэмтэй хүн удирдах ёстой нам гэдэг юмнаас болж улс орон доройтож байгаа юм, мэдэхгүй хүн хүнд юу хэлэх вэ яаж удирдах вэ бодоод үз дээ, хойшид энэ асуудлыг таслан зогсоох ёстой тухайлбал энэ салбарыг Ч.Хурц шиг хүн удирдах ёстой.
2019-03-21
Irgen:
Hurz shoroo hayaj uzeegui yum bol yah gej salbarin said bolson yum be?
2019-03-20
Гайхмаар:
Шарын гол, Багануурын уурхайн хувьцааг авсан Асашерү Сумьяабазарын мөнгийг төлөхөө больсон юм уу
2019-03-20
Хүрз шороо:
Ажлаа мэддэггүй нь аргагүй юм байна, хөөрхий дөө. Солих хэрэгтэй нь үнэн бна.
2019-03-20
uuu:
tegeed l zogschih5urapn
2019-03-20