Таван эмнэлгийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх санал хүргүүллээ

img

Нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 123 эмэгтэйчүүдийн үүдэн эмнэлгүүдэд хяналт шалгалт хийлээ. Шалгалтаар эмнэлгүүд нь тусламж үйлчилгээний чанарт тавих дотоодын хяналт хангалтгүй, нийтлэг стандарт удирдамжийн хэрэгжилт хангалтгүй зөрчлүүд илэрлээ. Илэрсэн зєрчлийг үндэслэн Монгол улсын Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар нийт 22 эмнэлэгт торгуулийн арга хэмжээ авч, нийт 2 нэрийн 370 ширхэг туншил эмийг хурааж, устгуулахаар комисст шилжүүлэв.

 


Ажлын байр нь эрүүл ахуйн шаардлага хангахгүй Содмед, Гурван гэгээ мед, Эрхэм үйлстэн, АСЯ, Амьдрал бэлэглэгч эмнэлгүүдийн үйл ажиллагааг түдгэлзүүлэх саналыг Нийслэлийн эрүүл мэндийн газарт хүргүүлжээ.

 

Эх сурвалж: Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ЗОЧИН:
19р хороо СОДОН ХОРООЛОЛИЙН УРД БАЙРЛАЛТАЙ НАТУЛ ЭМНЭЛЭГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СОГСООЖ ӨГӨӨЧ ЭМНЭЛГИЙН НААД ЗАХИЙН ШААРДЛАГА ХАНГАХГҮЙ ХИЙСЭН ХАГАЛГАА НВ ХАЛДВАР ОРЖ СЕВС БОЛЖ БАЙХАД ТООХГҮЙ МӨНГӨ ТӨГРӨГИЙГ ӨГИЙ ЧИМЭГҮЙ ӨНГӨРӨӨЧ ГЭЖҮҮ ЯААНАА ЯАНАА
2019-03-22