Ө.Энхтүвшин: С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан явцын талаар мэдээлэл сонслоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан боллоо. Хуралдаанаар С.Зориг агсны амийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар мэдээлэл сонссон байна. Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин сэтгүүлчдийн асуултад хариулав.
-Засгийн газрын хуралдаанаар ямар нэг шийдвэр гаргасан уу?
-Засгийн газар шийдвэр гаргахгүй. Хуулийн байгууллагын ажил. Энэ олон жилийн турш хэргийг шалгах явц яаж явагдсан, ямар хууль зөрчсөн талаар ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж танилцуулга хийж, мэдээлэл сонслоо.
-Эрүүдэн шүүсэн талаар бичлэгийг үзүүлсэн үү?
-Хэргийг эрүүдэн шүүсэн талаар бичлэгийг прокурор одоохондоо зөвшөөрөхгүй байгаа юм байна. Гэхдээ үүнийг үзэх ёстой. Үнэхээр эрүүдэн шүүж, хэргийг хилсээр хүлээлгэсэн бол байж болохгүй асуудал.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ