Шадивланд эзэнгүй амбаар, 10 га өнжмөл шар өвс шатжээ

img

 

 

Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хорооны “Шадивлан” ууланд эзэнгүй 4х3 хэмжээтэй амбаар, 10 га орчим өнжмөл шар өвс шатжээ.

 

Галын дуудлагыг 2019.03.24-ний өдрийн 13:50 цагт хүлээн авч тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн 8 алба хаагч, 3 автомашинтай 12.5 км зам туулан 14:06 цагт очиж мөн Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн 6 алба хаагч, 1 автомашинтай, 74 дүгээр ангийн 3 алба хаагч, 1 автомашинтай, нийт 15 алба хаагч, 5 автомашинтай 2 цаг 50 минут ажиллаж унтраасан байна.

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
НЭГ Л ИХ МАШИН ТЕХНИКТЭЙ ОЧСОНОО Л ЯРИАД БАЙХААР ШАДИВЛАНГИЙН ЯГ АЛЬ ХЭСЭГТ ГАРСНЫГ ХЭЛЭЭЧ ДЭЭ.ХҮМҮҮС ЗУСЛАНГАА Л СОНИРХОНО БИЗ ДЭЭ.ТЭНЭГ.
2019-03-25