Сэтгэл гутралд автсан эсэхээ мэдэх боломжтой СОРИЛ

Та стрессдэж байна уу. Завгүй амьдрал, боломжгүй санхүүдээ баахан бухимдан “түнтийтэл” уурлаж стрессдээд л...Ерөөс амьдрал нэг л болж өгөхгүй байгаа мэт сэтгэгдэл төрж, хийж буй ажлаасаа, хариад гэр бүлээсээ ч аз жаргал мэдэрч чадахгүй байгаа юм биш биз?
Тэгвэл Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвөөс гаргасан "Сэтгэл гутралыг илрүүлэх сорил"-ийг сонирхуулж байна. Та энэхүү сорилоор өөрийгөө шинжээд үзээрэй. Хэрэв таны сорилын оноо 10 ба түүнээс дээш бол сэтгэл гутрах эмгэгтэй байж болзошгүй юм.
Асуулт бүр:
• Огт үгүй – 0
• Заримдаа – 1
• Ихэнхдээ – 2
• Үргэлж, өдөр бүр – 3
Нийт сорилын оноо:
• 0-4 бол сэтгэл гутралгүй
• 5-9 бол хөнгөн зэргийн сэтгэл гутрал
• 10-14 бол дунд зэргийн сэтгэл гутрал
• 14 - өөс дээш бол хүнд зэргийн сэтгэл гутрал
Нийт сорилын оноо 10 ба түүнээс дээш бол сэтгэл гутрах эмгэгтэй байж болзошгүй гэж үзнэ.
Та ЭНД дарж сорилтой танилцаарай.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ