Б.Жавхлан: Тогтвортой байдлын гэрээний халхавч дор маш их алтыг гадагш алдаж байна

img

 

Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Ашигт малтмалтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Уг хуулийн төсөл алтны татварыг 2.5 хувь байхаар Засгийн газар хуулийн төсөл өргөн бариад байсан билээ. Гэвч байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд 5 хувийн татварыг авах ажлын хэсгийн саналыг дэмжиж, Засгийн газрын өргөн барьсан хуулийн төслийг буцаасан юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар алтнаас авах роялти хэд байхыг асуулаа. Үүнд УИХ-ын гишүүн Б.Жавхлан:

 

-Татварын тухай холбоотой зүйл байхгүй. ААНОАТ-ын тухай хуулиар компаниудыг үйл ажиллагааны чиглэлээр нь татвар ногдуулна. Алт цэвэршүүлэх үйлдвэрлэл процесс нь бидний хувьд стратегийн чухал ач холбогдолтой юм. Монгол Улс валютын нөөц дээр бурхнаас заяасан нэмэлт боломжтой. Хөрсөн доороосоо валют ухаж гаргаж ирдэг. Хөрснөөсөө гаргаж ирсэн байгалийн баялгаа Монголдоо байлгах хэрэгтэй. Алтыг бид гаргаж, алдаж байгаа нь нөөцөө алдаж байна гэсэн үг. Казахстан улсад нэг грамм алт бүр Казахстан улсдаа тушаагдаж байх ёстой гэсэн тушаалтай. Учир нь алтны цэвэршүүлэх үйлдвэртэй болсон. Тиймээс бид Тогтвортой байдлын гэрээ халхавч дор маш их алт гадагш нь алдаж байна. Стратегийн ач холбогдож гэдэг нь энэ юм.

 

Алтны үнэ гол нөлөөлдөг. 68 хувийн татвартай байх үед алт тушаалт огцом буурсан. Үүнтэй зөрөөд алтны үнэ огцом нэмэгдсэн.

 

УИХ-ын гишүүн Б.Баттөмөр:

 

-Алтны нөөц ямар байна вэ? Алтны салбарт 68 хувь, 10 хувь, 2.5 хувь гээд татвар яваад байна. Ер нь тооцоо, бодлого байна уу?

 

-2019 онд Төрөөс мөнгөний талаар баримтлах бодлогын хүрээнд Монголбанкинд Алт цэвэршүүлэх үйлдвэр байгуулахыг үүрэг болгосон. Үүнтэй холбогдуулан “Алт ресурс” компани дээр ажиллаж байна. Монголбанк өнөөдөр Швейцарьт 1 унцыг 1-1.5 ам.доллар цэвэршүүлдэг. Эрдэнэсийн сангийн алт худалдан авалтыг нэмэгдүүлэх талаар аян зохион байгуулан ажиллаж байна. Эрүүгийн болон Зөрчлийн хуулиар 80 сая хүртэл төгрөгийн алтыг хилээр хууль бусаар гаргахыг завдвал улсын орлого болгодог хэмээн Монголбанкны төлөөлөгч хариуллаа.  

 

Энэ онд ТЭЗҮ-ээрээ 11 тонн буюу таван хувиар тооцоход  46.8 тэрбумын роялти авахаар байгаа аж. Мөн Газрын, Усны, тээврийн хэрэгслийн, өсөн нэмэгдэх үл хөдлөх хөрөнгийн, ус, рашаан ашигласны зэрэг 10 гаруй төрлийн татвар авдаг байна. Гурван тэрбум төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжээс 25 хувь хүртэл татвар авах аж.

 

УИХ-ын гишүүн Х.Болорчулуун:

 

-УУХҮЯ ажлаа сайн хийх хэрэгтэй. Миний ажигласнаар УУХҮЯ ажиллахгүй байна. Сүүлийн жилүүдэд лоббигоор Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж ирж байна. Хяналтаа сайн тавьж, хариуцлага тооцдог байх хэрэгтэй. 

 

Ийнхүү Ашигт малтмалтын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж чуулганы хуралдаанд шилжүүллээ. 

Н.Энх

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gishuun:
Asuuj bgaa ni ih yum za yu. Asuuh baituhai medeech ugui bhad batlagdaad heregjeed yavj bga yum zondoo bna .
2019-03-26
Үнэн үг:
Монголчуудын хувь заяаг тодорхойлдог хууль төрөхдөө иймэрхүү юм асууж хариулсан болоод л хууль батлагддаг байхгүй юу.
2019-03-26