Гэр шатаж, хоёр хүн амиа алджээ

Чингэлтэй дүүрэгт урьд шөнө гал түймрийн улмаас иргэн 58 настай, эмэгтэй Б зургаан настай, зургаан настай, эмэгтэй А нар угаартаж нас барсан харамсалтай хэрэг гарчээ.
Тус дүүргийн 18 дугаар хороонд 5 ханатай гэр, 3х8 метрийн хэмжээтэй амбаар шатаж байна гэсэн дуудлага энэ сарын 26-ны өдрийн 02:34 цагт Онцгой байдлын газарт ирсэн байна. Дуудлагын дагуу Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн албан хаагчид очиж, 40 минут ажиллаж галыг унтраасан. Гал түймэрт тус дүүргийн харьяат иргэн 58 настай, эмэгтэй Б зургаан настай, А нар угаартаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлсэн байна.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ