Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх захирамж гаргав

УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг гаргалаа.
Захирамжаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр нэмсэн байна.
Тиймээс хуулийн төслийг намын бүлэг, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхээр болов.
Ийнхүү өнөөдөр хаалтаа хийх УИХ-ын ээлжит бус чуулганаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэн баталснаар АТГ-ын дарга, шүүх, прокурорын дарга нарыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлж, түдгэлзүүлдэг болох нь.
Уг асуудлаар УИХ дахь МАН-ын бүлэг нэгдсэн байр суурьт хүрэх эсэхээс хуулийн төсөл батлагдах эсэх нь хамаарна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ