АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг хугацаанаас нь өмнө чөлөөлдөг болно

img

"УИХ-ын ээлжит бус чуулган товлон зарлах тухай" 2019 оны 54 дүгээр захирамжид нэмэлт оруулах тухай захирамжийг УИХ-ын дарга Г.Занданшатар гаргалаа.

 

Захирамжаар ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын дараалалд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг нэмсэн байна.

 

Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьсан дээрх хуулийн төслийн үзэл баримтлалд “Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн хэсэг болох Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдал, нийгэм-төрийн аюулгүй байдал, иргэдийн эрх, эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой үүссэн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүх, прокурорын байгууллага, авлигатай тэмцэх байгууллага, Цагдаагийн ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар зэрэг эрүүгийн хэрэг мөрдөн шалгадаг, түүнийг хянадаг, шүүн шийдвэрлэдэг шүүх эрх мэдлийн байгууллагын удирдлага нь улс төр-эдийн засгийн бүлэглэлд харьяалагдсан, тэдний хууль бус үйл ажиллагааг хамгаалдаг хуйвалдааны тогтолцоо бүрджээ.

 

Хууль хяналт, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь санал болгосон, томилсон албан тушаалтандаа үйлчилдэг, улс төрийн захиалгаар эрүүгийн хэрэг үүсгэдэг, улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын гүйцэтгэх албан тушаалтнууд нь мэргэжлийн чадавхигүй, хууль дээдлэх биш, “дээрээс” ирсэн зааврыг биелүүлдэг, илэрхий гэмт хэргийг шийдвэрлэхгүй удаашруулж, саармагжуулах үйл ажиллагааг биелүүлэгч болжээ.

 

Хууль шүүхийн байгууллагын албан тушаалтнуудын ёс зүйгүй байдал хэрээс хэтэрч, хууль, шүүхийн байгууллагад итгэх ард түмний итгэлийг байхгүй болгож, улмаар Монгол төрийг нэр хүндгүй, улс орноо удирдах чадавхигүй болгож байна. Энэ нөхцөл байдал нь Монгол Улсын оршин тогтнохуйн аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж, цаашид Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдалд ноцтой аюул учруулах түвшинд хүрчээ гэж дүгнэж байна.

 

Үүнтэй холбогдуулан Үндэсний аюулгүй байдлын зөвлөл 2019.03.25-ны өдөр хуралдан, Н-09/08 дугаар зөвлөмж гаргаж, “Бүх шатны шүүхийн удирдах албан тушаалтан, Ерөнхий прокурор, Ерөнхий прокурорын орлогч, Авлигатай тэмцэх газрын дарга, дэд дарга нарыг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, хугацаанаас нь өмнө чөлөөлөх нэмэлт, өөрчлөлтийг холбогдох хуулиудад оруулах тухай хууль санаачилж, нэн яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлэхийг Монгол Улсын Ерөнхийлөгчид даалгасан болно.

 

Иймд Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг хамгаалж ажиллаж чадахгүй байгаа шүүх, хууль хяналтын байгууллагын удирдлагын үйл ажиллагааг үндэсний язгуур ашиг сонирхолд нийцүүлж, үндэсний аюулгүй байдалд учирч байгаа ноцтой эрсдэлийг арилгах зорилгоор холбогдох хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачилсан болно” гэж дурдсан байна.

 

Хуулийн төслийг намын бүлэг, Байнгын хороод, чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх юм.

Эх сурвалж: parliament.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

иргэн:
АН-н С.Эрдэнэ Д.Эрдэнэбат нарыг шоронд хий.
2019-03-27
зочин:
Цаг алдалгүй хурдан солих хэрэгтэй. 20-н оны согуулиас өмнө энэ шийдэж чадахгүй байгаа хэргүүдээ нэг тийш нь гаргахгүй бол бүгд замхраад алга болно шүү.
2019-03-27
зочин:
солих нь зөв. хүний эрх чөлөөг хангах хэрэгтэй. ардчилсан нам яагаад эсэргүүцээд байгаан бэ. ардчилсан нам ард түмнийг тэдний санаа бодлыг яагаад анзаардаггүй юм бол. массыг яагаад мэдэрдэггүй юм бэ. сөрөг хүчний үүрэг бүр байхгүй болсон байна. түүхэндээ хамгийн муу нэр хүндтэй болж байгаагаа анзаарах хэрэгтэй. ардчилсан гэдэг сайхан нэр үнэндээ алгаа.
2019-03-26
ЗОЧИН:
Гаалийн дарга Сү. батболдын дүү мэдсээр байж л байлгаад нөгөө нь 60 тэрбумаа хэрэгжүүлээд байгааг анхааралдаа авч ажиллана уу.
2019-03-26
ЗОЧИН:
БИДНИЙГ ажиллаж байхал арай тийм байгаагуй шүү. Ер нь солих хэрэгтэй. Мөн агенлагийн дарга нарыг одоо хир нь 60 тэрбум чинь амилаад жирийн иргэнд хэцуу байна. Жишээ нь Гаалийн дарга Сү-ийн дүүг .
2019-03-26
Zochin:
Unuu uedee zuv maah zuv shiidver
2019-03-26
ZOCHIN:
ENE BOL MONGOL IRGEDED ILUU ASHIGTAI .YG ENE TCAG UEDSHDEE.AVILGACHID TUUNII GAR HOL HUMSNUUD MEDEEJSHDEE .BAS HUULI ENE TER YRINA AA.HUULIIG ULANDAA GISHGEGSED.HUULIINHAN AVILGACHIDTAIGAA NIILEED MONGOL ULSIIG ZALGICHIHSAN BNA .ZA YU....ZOV DEMJIJ BNA.
2019-03-26
ZOCHIN:
MASH ZOV.
2019-03-26
Irgen:
Hen negnees haraat bus bhaa boliloo do tomilson alban tushaaltandaa uilchildeg boloh ni hen negniig soliod dahiad l neg nohor garch ired ezendee uilchilne
2019-03-26
Зочин:
Ингэх гээд байсан юмаа.
2019-03-26
ass:
Yumiig neeree hucheer shaadag boljee, uuriinhuu husleer ingej bolohgui biz de, huuliig ylandaa gishegsen sda ve
2019-03-26
Genko Topor nariin ugeer yavahgui bol duraaraa solidog, yamarch huchgui huuliin baiguullagatai boloh zam ruugaa orj bna. Kommunism bii boljee
2019-03-26
Eserguutsej bna.
2019-03-26
Huuli, huchnii baiguullaguud uls torchdiin utsan huuheldei boloh huultai bolj baigaa yum bna.
2019-03-26
Зочин:
Маш зөв ҮАБЗ 3 хүн зэрэг зөвшөөрч байж хэрэгждэг гэсэн үг. Ингэж байж голдиролдоо орно л доо баяр хүргэе.
2019-03-26
зочин:
суудлын халаа сэлгээ хийх гэж улайрч эрх мэдэлээ ашиглаж хууль баталуулж байхын оронд ард түмэн рүүгээ чиглэсэн ажил санаачилж ажилмаар бх шиг л санагдах юм даа
2019-03-26
Зочин:
Албан тушаалтангуудыг солих гэж хуульд өөрчлөлт оруулна гэсэн чинь юу гэсэн үг вэ арай л биш ээ
2019-03-26
Маш зев нэг албан тушаалд очоод наалдаж орхидог буруу зуйл хийсэн ч гэсэн хугацаа болоогуй гээд л гэдийгээд л
2019-03-26
сс:
Маш буруу. Хэн ерөнхийлөгч болно тэр хүн эрх мэдлээ ашиглаж галзуурна гэсэн үг
2019-03-26
Эрх мэдлийн завхрал эхлэлээ дээ
2019-03-26
Baatar:
Zuv zuv
2019-03-26