"Солонго" хороолол Хан-Уул дүүргийн 10 дугаар хороонд баригдана
Төрийн орон сууцны корпораци Монгол-Солонгосын Засгийн газар хороондын хэлэлцээрийн хүрээнд орон сууцны томоохон төслийг хэрэгжүүлнэ.
Хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрээр олгох 500 сая ам. долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэн баригдах “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хорооллын төслүүд нь Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хэрэгжих юм. “Солонго-1”, “Солонго-2” орон сууцны хороололд нийт 5040 айл суурьшина.

Уг төслийн талаар Төрийн орон сууцны корпорацийн Ерөнхий захирал Ж.Хичээнгүй БНСУ-ын Ерөнхий сайд Ли Наг Ёныг Төрийн ордонд зочлох үеэр танилцуулан дэлгэрэнгүй мэдээллийг өглөө.


М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ