Ц.Нямдорж: Давж заалдлаа гээд ялыг хүндрүүлж болохгүй

img

Хуульзүйн байнгын хороо хуралдав. Уг хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн давж заалдах заалттай холбоотой "ялыг хүндрүүлж болно" гэсэн нь хууль зөрчсөн гэсэн  ҮХЦ-ийн дүгнэлтийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Үндсэн хуулинд давж заалдах эрхтэй гээд бичсэн байдаг. Процессийн хуульд давж заалдах эрх байдаг. Давж заалдах эрх бол цорын ганц эрх. Давж заалдлаа гээд ялыг нь нэмж болохгүй. Эрүүгийн хуулийг хамаагүй оролдож болдоггүй юм. ҮХЦ-ийн шийдвэрийг хүлээж авах нь зүйтэй. 

 

Ингээд ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээх авахыг дэмжих санал хураалт явууллаа.  Гишүүдийн 75 хувийн саналаар ҮХЦ-ийн дүгнэлтийг хүлээж авлаа. 

 

Дараагаар нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төслийг хэлэлцэнэ. Уг хуулийн төслийг УИХ МАН-ын бүлэг хэлэлцэхийг дэмжсэн юм. 

Н.Энх

 

 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ