Ц.Нямдорж: Засгийн газар С.Зоригийн хэргээр эрүүдэн шүүсэн бичлэгийг ил болгох шийдвэр гаргасан

img

 

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэв.

 

Хууль санаачлагчийн илтгэлтийг ЕТГ-ын дарга З.Энхболд танилцууллаа. “Үндэсний аюулгүй байдлын чухал бүрэлдэхүүн болох иргэн, төрийн аюулгүй байдалтай холбоотой хууль, шүүхийн байгууллага улс төрийн бүлэглэлтэй холбогджээ. Шүүх, хуулийн байгууллагынхан улстөрчдөд үйлчилдэг бол уг байгууллагын албан хаагчид дээрээс ирсний дагуу үүрэг гүйцэтгэдэг, гэмт хэргийг хаацайлдаг жишээ илэрч байна. Тухайлбал, ХХБ-нд ажиллаж байгаад шүүгч болж улмаас УДШ-ийн Захиргааны танхимын тэргүүнээр ажиллаж байгаа шүүгч н.Батсуурийн аав “Эрдэнэт”-ийн 49 хувийн худалдан авах ажиллагаанд оролцсон. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шүүх үйл ажиллагаанд эрүүдэн шүүж явуулсан, төрийн албыг “60 тэрбум”-аар худалдсан, оффшор бүсэд мөнгө байршуулсан, шүүгч н.Бямбаагийн амиа алдсан хэргийг шүүх шүүж, илрүүлж чадахгүй байна. Буруутай этгээдэд хариуцлага тооцож чадахгүй байна. Тиймээс энэ хуулийн төсөлд “Хууль, шүүхийн байгууллагын албан тушаалтнуудыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх заалтыг тусгаж байна” хэмээн танилцуулав.  Дараагаар нь гишүүд асуулт тавьж үг хэллээ.

 

УИХ-ын гишүүн С.Бямбацогт:

 

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгах явцдаа хүний эрх зөрчсөн нотлох баримт байгаа бол албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Буруутай этгээдүүдэд хариуцлага ноогдуулж чадахгүй байгаа албан тушаалтнууд хараат бус нэрийн дор халхавчлагдаж байна гэж байна. Шүүхээс гадуур ҮАБЗ хууль, шүүхийн байгууллагын ажилтнуудыг зөвлөмж гаргаж, албан тушаалаас нь чөлөөлөх хууль нь Үндсэн хуульд нийцэж байна уу?

 

Өнөөдрийн хэлэлцэж байгаа хууль УИХ-ын чуулганы дэгийн тухай хууль, Хууль тогтоомжийн хуульд хэрхэн нийцэж байгаа вэ?

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-С.Зоригийн хэрэг нотлогдсон, нотлогдоогүй гээд 21 дэх жилдээ болж байгаа. Энэ хэрэг нотлогдсон эсэхийг ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн сүүлийн хэд хоногийн мэдээллээс харахад эргэлзээ байгаа. Үүнийг прокурор, шүүхийн байгууллага дахин авч үзэх ёстой. Одоогийн удирдлагууд нь дахин авч үзэхгүй гээд байгаа. Энэ хуулийн төслийг долоо хоногийн өмнө хэн ч санаачилъя гэж бодоогүй байсан. Гэвч олон нийтийн дунд хүлээлт байгаа.

 

Үндсэн хуульд шүүх засаглалтай, шүүгчийг томилох, огцруулах асуудал ШЕЗ-өөр дамжиж Ерөнхийлөгчид ирдэг. Үндсэн хууль зөрчөөгүй. Ажлаа хийдэг хуулийн байгууллагатай болох хуулийн төсөл.

 

УИХ-ын Тамгын газрын Хуулийн зөвлөх н.Түвшинжаргал:

 

-УИХ-ын хуульд УИХ-ын дарга ээлжит бус чуулганыг хуралдуулах тов, захирамж гаргана гэж заасан. Өнөөдрийн хэлэлцэж байгаа асуудлыг УИХ-ын дарга захирамж гаргаж, нэмэлт оруулсан. Энэ нь хууль зөрчөөгүй. Үүний дараагаар УИХ-ын Дэгийн тухай хуулийн дагуу УИХ-ын даргын зөвлөл хуралдаж, хуваарь гаргасан. Хууль тогтоомжийн хуулийн дагуу Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс боловсруулсан хууль тогтоомжийг шууд хэлэлцүүлж болдог.

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-Энэ нь ҮАБЗ-ийн албан тушаалтны үзэмжээр асуудлыг шийддэг, хуульгүй болох нөхцөл бүрдэж байна гэж харж байна. Үндсэн хуулиар олгогдсон эрхэд халдаж байна. Хууль тогтоох эрх зөвхөн УИХ-д хадгалагддаг. УИХ-ын байнгын хороо, Засгийн газар ажлаа УИХ-д ажлаа шууд хариуцан тайлагнадаг, өөрчлөх, огцруулах эрхтэй байхаар хуульчилсан. УИХ өөрөө хэнтэй ч үл хуваалцах хууль хэрэгжүүлэх, батлах онцгой бүрэн эрхээ хэн нэгэн хөндлөнгийн байгууллагад, түүний зөвлөмжөөр шийдвэр гаргадаг байдал шилжвэл энэ улс оронд хуульгүй засаглал тогтоно. Энэ асуудалд хууль санаачлага нар ямар тайлбар өгөхийг хармаар байна. ЖДҮХС-гаас өчнөөн тэрбум төгрөг идсэн хүмүүсийн асуудал, “Эрдэнэт”-ийн 51 хувийн асуудал орж ирээгүй байна.

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Гурван байгууллагын хугацаанаас нь өмнө чөлөөлдөг заалт дээр ҮАБЗ-ийн зөвлөмж гэж заалт нэмж байгаа юм. Хууль тогтоох байгууллагын эрх мэдэлд халдсан зүйл байхгүй.

 

УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд:

 

-Шүүхийн салбарт ажиллаж байгаа 500 гаруй хүний хувь заяа ҮАБЗ-ийн гурван хүний гарт орчлоо. Энэ гурван хүн дандаа зөв шийдвэр гаргана гэж байхгүй. Шүүхийн удирдлагуудыг хугацаанаас нь өмнө огцруулна, үүн дээр 500 гаруй албан хаагчийг чөлөөлөх эрхтэй болж байна. Шүүх засаглал дээр төрийн эргэлт хийх гэж байна. Яагаад ҮАБЗ-ийн зөвлөмж гэж тусгасан юм бэ?

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Үндэсний аюулгүй байдал өөрөө хязгаартай. Хуулийг хэр удаан хэрэгжүүлэхийг УИХ мэднэ. Хэрэгцээ нь үгүй болвол УИХ өөрөө хүчингүй болгох боломжтой. Одоогийн явж байгаа ерөнхий системээ хөндөөгүй. Улс орноороо аюулгүй байдал руу явсан хэсэгт өөрчлөлт оруулж байгаа юм.

 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж:

 

-Би хүнийг эрүүдэн шүүсэнтэй холбоотой, тэгээд шийдвэрлэсэн холбоотой асуудлыг судалсан. Бий болсон нөхцөл байдлыг Засгийн газар, УИХ-ын дарга, тэгээд Ерөнхийлөгчид танилцуулсан. Бичлэг нь байгаа. Тэгээд өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар тэр бичлэгийг ил болгох шийдвэр гаргасан. Та бүхэн үзээрэй, ард түмэнд ч үзүүлээрэй. Би баримтгүй зүйл ярьдаггүй юм.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж, үг хэлсний дараагаар санал хураалт явууллаа. Гишүүдийн олонхийн саналаар Шүүхийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ.

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

ойлгохгүй бна:
за эрүүдэн шүүжээ тэр маш буруу гэхдээ эрүүдэн шүүлгэсэн хүн бүр хэлмэгдэгч гэж үзээд суллах юмуу хэргийг үйлдээгүй гэдгийг юугаар баталж байгаан.хэрвээ хэрэг үйлдсэн бол энэ самарч замхруулсан хариуцлагыг хэн хүлээх вн
2019-04-03
yaragchdiig oorsdiig n eruuden shuu
2019-03-27
монгол:
Улс орон, ард түмнийхээ эсрэг аливаа хэргийг буруу шийдэж гэмгүй хүмүүсийн хувь заяагаар тоглох эрхийг шүүгч нарт олгоогүй байлтай. Ард түмэн, улс орынхоо эсрэг хэрэг хийсэн хүмүүсийг үзгээр ялла гэж шүүгч хуулийханд эрх өгсөн. Энэ зэвсгээ буруу зүйлд ашиглах юм бол өөрсдийнх нь духанд сум зоодог хуультай болоход буруудах юм байхгүй
2019-03-27
ЯМАР БУРУУ ЮМ ХИЙГЭЭВ, НЯМКА ? ЧИ ХАРИН СОНИН ГАР УУ
2019-03-26
Сайд Ц.Нямдорж:
О.Баасанхүү чи нохой зан, худлаа хэлдэг зангаа болио. Энэ Үндсэн хуулийн Цэцэд гаргасан асуудал чамд ямар ч хамаагүй. Намайг хүндэлдэггүй юм аа гэхэд чи энд байгаа нөхдөө хүндэл. Өөдөөс харж сууж байгаад худлаа хэлдгээ хэзээ болих юм. Хэзээ чи С.Зоригийн хэргээр ам нээж байлаа. Б.Хурцыг өмөөрөөд л гүйгээд байсан биз дээ, боль чи.
2019-03-26
Иргэн:
Ард түмэн хүлээж байна
2019-03-26
Иргэн:
Тэр бичлэгээ ил болгохгүй бол ард түмний санаа амрахгүй шүү
2019-03-26
Иргэн:
Бидэнтэй холбоотой хэргийг улаан цайм буруу шүүсэн нөхардөө
2019-03-26
Ц.Нямдорж:
"Би хүнийг эрүүдэн шүүсэн хэрэгтэй холбоотой асуудлыг 2, 3 жил судалсан. Туйлын ноцтой хэлбэрээр эрүүдэн шүүсэн нь үнэн. Засгийн газрын хуралдаанаар бичлэгийг ил болгох шийдвэр гаргасан. Ард түмэнд үзүүлэх ёстой гэж бодож байна. Би баримтгүй юм ярихгүй. Нэг биш хэд, хэдэн баримт үзэж байж үгээ гаргадаг. 2017 оны 4 сард Ерөнхий шүүгч, ТЕГ-ын дарга Гэрэл, С.Бямбацогт сайдад захидал бичиж байсан."
2019-03-26
Ц.Нямдорж: Монгол хүнийг эрүүдэн шүүдэг явдал сэргэх ёсгүй шүү Бямбацогт оо !
2019-03-26
Алуурчин С.Эрдэнийг шалгаачээ.АН-н гишүүдээ эх орон ард түмнийхээ ѳмнѳѳс С.Эрдэнийг АН-н даргаас огцруулаачээ.
2019-03-26
Зочин:
Иймэрхүү нөхдийг илрүүлэн шалгаж хариуцлага тооцох ёстой
2019-03-26
Иргэн:
БГД-н Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Баясгалан дандаа буруу шийдвэр гаргаж байдаг
2019-03-26
Иргэн:
Бидэнтэй холбоотой хэргийг улаан цайм буруу шүүсэн нөхардөө
нямка буруу л юм хийж байна даа
2019-03-26
ЯМАР БУРУУ ЮМ ХИЙГЭЭВ, НЯМКА ? ЧИ ХАРИН СОНИН ГАР УУ