Ш.Раднаасэд: ҮАБЗ-ийн гурван гишүүн бурхан биш

img

Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

 

22:20 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг төслийг хэлэлцэх эсэхийг шийдлээ. Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төсөлд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирлагуудыг хугацаанаас нь өмнө чөлөөлөх асуудлыг тусгасан юм. 

 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа. Ингээд Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэхийг дэмжсэн санал хураалт явуулав. Гишүүдийн 88.1 хувийн саналаар хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ. Тиймээс анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хуульзүйн байнгын хороонд шилжүүллээ. 

 

Ийнхүү өнөөдрийн чуулганы хуралдаан өндөрлөлөө. 

 

Ш.Раднаасэд:Шүүхийн засаглалаа аварч үлдэхийн тулд маргааш өглөө өргөдлөө өгөөд явах ёстой болов уу, шүүгчид

 

21:50 цаг:

УИХ-ын чуулганы хуралдаанаар Шүүгчийн эрхүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд байр сууриа хэлж байна. 

 

УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил:

 

-ҮАБЗ-ийн гурван гишүүн зөвлөмж гаргаад Монгол Улсын 512 шүүгч үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх эрх үүсч байна. АТГ-ын дарга, прокурор, шүүхийн удирдлагууд албан тушаалаасаа чөлөөлөгдөх эрх үүсч байна. Ингэж системийг бүхэлд нь хэрэгжүүлсэн Үндсэн хуулийн суурь зарчимд сүх барьж орсон арга хэрэггүй. Өөр арга  байгаа. Үндсэн хуулиар УИХ өөрөө томилсон, томилгоонд нь оролцсон аливаа албан тушаалтныг чөлөөлөх эрхтэй. Тиймээс эрүүдэн шүүсэн албан тушаалтнуудыг чөлөөлж болно. Төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим бол хууль дээдлэх юм. 

 

ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:

 

-Эрүүдэн шүүх ажиллагааг хаацайлж, ардчилал нэрээр хамгаалсан АН-ын удирдлагад туйлын харамсаж байна. Би дуртайдаа уучлал гуйгаагүй юм. Бурууг нь мэдээд арга ядаад хэлсэн юм. Уг нь би биш энэ хэргийг шалгасан, хянасан, шүүсэн газар нь уучлал гуйж, ажлаа өгцгөөх ёстой. Би хуулийн байгууллагад 40 жил зүтгэхдээ ийм хачин балиар юм үзээгүй. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч байх хугацаанд ийм дур зоргийн асуудал цэцэглэн хөгжсөн. Олон хүн энэ гал дундуур ороод гарсан. Шинэ цагийн онцгой комисс Монголд бий болсон нь үнэн. 

 

Хуульзүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэд:

 

-ҮАБЗ-ийн гурван гишүүн бурхан биш. Энэ хуулийн төслийг дагаад шүүгчийг бүх насаар нь шүүгч хийлгэдэг хуулийн зарчмаа өөрчлөх, ШЕЗ-ийг өөрчлөх гээд олон зүйл гарч ирнэ. Энэ нь өнөөдөртөө сайн байж магадгүй, маргааш хамгийн аюултай асуудал. Систем нурж унавал яах вэ. Шүүхийн засаглалаа аварч үлдэхийн тулд маргааш өглөө өргөдлөө өгөөд явах ёстой болов уу, шүүгчид. 

 

АН чуулганы хуралдааныг орхин гарлаа

 

21:00 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна. УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат:

 

-Ардчилсан Монгол Улс ардчилсан Үндсэн хуулийнхаа эсрэг үйлдэл рүү явж байна. Шүүхээр нотлогдоогүй зүйл дээр хүнийг гэмт хэрэгтэн мэтээр доромжлох нь хууль бус үйлдэл. Үндсэн хуулийн суурь зарчим буснигдвал ардчилсан Монгол  Улсын асуудал үгүй болно. Үндсэн хууль зөрчсөн энэ асуудлыг УИХ буцаах хэрэгтэй. Ардчилал устаж, хуулийн өөрчлөлтөөр дарангуйлал тогтоох гэсэн өдөр байж ч магад. 

Эрх мэдэлтний үгийг үг дуугүй гүйцэтгэдгийг би хүлээн зөвшөөрнө. Үүний төлөө хэн нэгнийг гүтгэж болохгүй. Хэрвээ энэ хуулийг баталвал Төрийн эсрэг гэмт хэрэг болно. Бид өнөөдөр Үндсэн хуулиа баримталж ажиллах ёстой 

 

Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төсөл дараах Үндсэн хуулийн заалт зөрчжээ. Шүүгчийн хараат бус, бие даасан байдлыг үгүй хийж байна. АТГ-ын дарга, дэд даргыг огцруулахдаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг УИХ-д оруулсан бол гэсэн заалт нэмж байгаа нь УИХ төрийн гадаад, дотоод бодлогыг санаачлан хэрэгжүүлнэ гэсэн заалтыг зөрчиж, УИХ-ын онцгой эрхэд халдаж байна. Ийм учраас АН-ын гишүүд Үндсэн хууль зөрчсөн асуудлаар хуульд оролцох боломжгүй гэж үзэж хуралдааныг орхин гарч байна гэлээ. 

 

Ийнхүү УИХ дахь АН-ын бүлэг чуулганы хуралдааныг орхин гарлаа. Дараагаар нь ЕТГ-ын дарга З.Энхболд "Энэ хуулийн төсөлд Үндсэн хууль зөрчөөгүй. ҮАБЗ-ийн зөвлөмжийг УИХ хэлэлцээд шийдвэр гаргахаар байгаа" гэсэн тайлбарыг хийлээ. 

 

С.Эрдэнэ: Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг гартаа оруулах гэж байна

 

 

20:20 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авч байна. 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү:

 

-Эрүүдэн шүүсэн хэргийг хэлэлцэж байгаа бол Дамирангийн Энхбатын хэргийг сөхөж шүүх үү. Тэгээд энэ гурван хүнийг шударга гэж яаж нотлох вэ?

 

Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Системийн өөрчлөлтийг хийх эрх нь УИХ-д байгаа. Хаа хамаагүй зүйл асуугаад байх юм. Дамирангийн хэргийг би мэдэхгүй. 

 

ЕТГ-ын дарга З.Энхболд:

 

-Үндсэн хуулийн дагуу хуулийн төсөл өргөн барьсан. Гурван хүний шударга, шударга бусын тухай биш гурван албан тушаалтны шийдвэрийн үүргийн дагуу энэ хуулийг санаачилсан. 

 

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ:

 

-АН-ын даргын хувьд би намынхаа үзэл баримтлал, үнэт зүйлийг хамгаалах үүрэгтэй. УИХ-ын гишүүний тангараг өргөхдөө Үндсэн хуулийг дагаж мөрдөнө гэсэн. Өнөөдөр орж ирж байгаа хууль Үндсэн хууль зөрчсөн. Өнөөдөр Үндсэн хуулийн бус аргаар төрийн эрх мэдлийг гартаа оруулах гэж байна гэж би харж байна. Монгол Улсын тусгаар тогтнол ардчилал, эрх чөлөөт байдлыг дээдлэх нь та бидний өргөсөн тангарагт байгаа шүү.

 

Х.Баттулга: Хууль, шүүхийн удирдлагууд томилсон хүндээ үйлчилж байна 

 

20:10 цаг:

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шүүгчийн эрхзүйн байдлын тухай хуулийг хэлэлцэж эхэллээ. Хууль санаачлагч, Ерөнхийлөгч Х.Баттулга төслөө танилцууллаа. Тэрбээр:

 

-Үндэсний аюулгүй байдлын иргэдийн эрх чөлөөний аюулгүй байдалтай холбоотой шүүх эрх мэдлийн байгууллага улс төрийн бүлэглэлийн эрх ашгийг хамгаалдаг болжээ. Хууль, шүүхийн байгууллагын удирдах албан тушаалтнууд өөрийг нь томилсон улстөрчдөд үйлчилдэг, захиалгаар хэрэг гүйцэтгэдэг бол хууль, шүүхийн ажилтнууд дээрээс ирсэн шийдвэрийг гүйцэтгэгч болжээ. Хуулийн байгууллагын албан хаагчид хүний эрх, эрх чөлөөг ноцтой зөрчиж, эрүүдэн шүүх арга хэрэглэж, хүний нэр төрийг доромжлохын эсрэг конвенцийг ноцтой зөрчжээ.

 

С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг худалдсан хэрэг, эзэд нь тодорхой үнийн дүн тодорхой олон зуун тэрбум төгрөг зарцуулсан ч утаа буураагүй хэрэг, “60 тэрбум” төгрөгөөр төрийн алба, төрийн тэргүүн байсны хүний цуглуулгаас зураг гарсан, оффшор бүсэд байршуулсан мөнгө одоог хүртэл Монгол Улсад орж ирээгүй хэрэг гээд одоо хүртэл илрүүлээгүй хэргүүд байна. Буруутай этгээдүүдэд хариуцлага ногдуулж чадахгүй хууль шүүхийн байгууллага хараат бус гэсэн хамгаалалтад байна. Тиймээс АТГ-ын дарга, шүүх, прокурорын удирдлагыг хугацаанаас нь өмнө албан тушаалаас нь түдгэлзүүлэх асуудлыг хуулийн төсөлд тусгасан болно гэлээ.

 

Дараагаар нь гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авч байна. 

Н.Эн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Hohirogch:
Мөнгө харж ажилладаг Төв аймгийн шүүх, про бүгд ажлаа өг
2019-03-29
X:
Vnen shvv iimerhvv bsidlaar udaan vrgeljilbel ard tvmen tesehgvi negl udur bosoh bolno
2019-03-28
X:
Erunhiilugchiin zuvuu odool darj avahgvi bol naad mapiin bvleglel chini uls orniig dampuuruulj huuliig zavhruulj duusgalaa ene duuliantai heregvvded holbogdson deed dood alban tushaaliin bvh hvmvvsd huuliin hamgiin hatuu yliig uguh heregtei ard tvmen hvleej bgaa shvv
2019-03-28
ZOCHIN:
YG ENE TCAG UED ELBEG TUUNII NOHDIIN SALHI N DOOGUUR CH BITGII GARAARAI.BUZARTANASHUU.
2019-03-27
ZOCHIN:
ERDENE IIN UNET ZUIL N AVILGAL.OOR YU CH BISH.
2019-03-27
иргэн:
Монголд мафи үнэн хүчээ авсан.Элбэгдорж Ми.Энхболд сахал Эрдэнэбилэг Бадамжунай нарын хулгай дээрмийн бүлэглэлийг монголчууд мэддэг болжээ.Хулгайчдын шавхруу долоогчид Ц.Нямдоржруу эрээ цээргүй дайрч байна чааваас юу нь буруж байхав.Луйварчидын шавхруу долож амьдардаг хүмүүсд хүнд тусаж байгаа монголын ард түмэн Нямдоржийг маш их дэмжиж байна.Ядарсан ардуудыг хуулиар дарамталж ял ѳгдѳг эрүүдэн шүүдэг хууль шүүхийнхэн зѳв сайн ажиллаж байгаа юм уу.
2019-03-27
X:
Vnen shvv iimerhvv bsidlaar udaan vrgeljilbel ard tvmen tesehgvi negl udur bosoh bolno
Төмөр замын хэргээ дурдсангүй хулгар хулгайч.
2019-03-27
Иргэн:
Ц.Нямдорж юм л бол УИХ-д азаргалах санаатай үгсүүд чулууддаг болж?!... Асуудлыг сайн мэдэж л байгаа юм байхдаа?! Тэр гурван нөхөр чинь гэм зэмгүй хүн мөн үү?! Гэдгийг ухаж сайн үзэх л хэрэгтэйдээ?! Саяхан л газар доор ортол нь муулдаг байсан хүнийхээ эсрэг дуугарахаа больсон л байгаа харагддаг?! Тэгээд С.Зоригийг чинь хөнөөсөн хүн ер нь олдох юмуу?! Төрийн хүмүүс гэхэд их л хөнгөн асуудалд хандацгааж байна даа?! Та нар?!...
2019-03-27
Иргэн:
Ц.Нямдорж юм л бол УИХ-д азаргалах санаатай үгсүүд чулууддаг болж?!... Асуудлыг сайн мэдэж л байгаа юм байхдаа?! Тэр гурван нөхөр чинь гэм зэмгүй хүн мөн үү?! Гэдгийг ухаж сайн үзэх л хэрэгтэйдээ?! Саяхан л газар доор ортол нь муулдаг байсан хүнийхээ эсрэг дуугарахаа больсон л байгаа харагддаг?! Тэгээд С.Зоригийг чинь хөнөөсөн хүн ер нь олдох юмуу?! Төрийн хүмүүс гэхэд их л хөнгөн асуудалд хандацгааж байна даа?! Та нар?!...
2019-03-27
Иргэн:
Ц.Нямдорж юм л бол УИХ-д азаргалах санаатай үгсүүд чулууддаг болж?!... Асуудлыг сайн мэдэж л байгаа юм байхдаа?! Тэр гурван нөхөр чинь гэм зэмгүй хүн мөн үү?! Гэдгийг ухаж сайн үзэх л хэрэгтэйдээ?! Саяхан л газар доор ортол нь муулдаг байсан хүнийхээ эсрэг дуугарахаа больсон л байгаа харагддаг?! Тэгээд С.Зоригийг чинь хөнөөсөн хүн ер нь олдох юмуу?! Төрийн хүмүүс гэхэд их л хөнгөн асуудалд хандацгааж байна даа?! Та нар?!...
2019-03-27
иргэн:
ШҮҮХ ПРОКУРОРУУД БУРХАН БИШ ЭЭ , АЖЛАА ХИЙДЭГГҮЙ ШҮҮХ ПРОКУРООРУУДЫГ СОЛИДОГ БАЙХ НЬ МАШ ЗӨВ
2019-03-27
why:
Болж байна.Эрдэнэт” ийн 49 хувийг худалдсан хэрэг, “60 тэрбум” ярих хэрэгтэй ГЭХДЭЭ ЯАГААД ... ЖДҮ-ийн хэрэг, Төмөр замын “780 тэрбум”-ыг ярихгай байгаа юм бэ БАТТУЛГА ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ .... энэ ШУДРАГА БАЙДАЛ ОГТ БИШ.... ЖДҮ ийн мөнгийг гишүүдэд тарааж өөрийн дураар коноп даруулж байна.“60 тэрбум”“780 тэрбум” аль их вэ.?????????
2019-03-27
зочин:
хэн нь хулгайч гэдэг нь энд харагдаж байна Раднаасэд новшийг зайлуул ард түмэн өөрсдийнх эсрэг боссон хулгайч нарыг 2020 онд зайлуулах нь тодорхой харин хийсэн хэргийнх төлөө яллах нь дамжиггүй Раднаасэдийн хуучин хэргийг,дахин шалгаж дуусгаж явдаг газар нь явуулах нь зүйтэй
2019-03-27
зочин:
Раднаасэдийн хийсэн гэмт хэргийг манангийн хууль хүчний байгууллага хэрэгсэхгүй болгосон болохоор тэдний барьцаанд оржээ түүний хэргийг сэргээж яллах хэрэгтэй
2019-03-27
kk saihan hellee
2019-03-27
Раднаасэдээ:
3 бурхан тахих уу 500 бурхан тахих уу?
2019-03-27
амжилт хүсье:
ДАВАРСАН, мафижсан хуулийнханг өөр замаар хөөх арга байхгүй. ИНГЭЖ хууль гаргах замаар л авлигажсан хуулийнханг хөөж болно. ЗӨВ.
2019-03-27
Huga:
Oshooo ch tomorno za. Muusain huvalznuud ta nar butsaad unahdaa ondoroos unah bolohoor beldej bai. Yum uldehgui za ta naraas.
2019-03-27
Zochin:
Ц.НЯМДОРЖ ТОМ БАЙНАА.ҮНЭХЭЭР ШУДАРГА ЮМ БОЛ ЯАГААД ЖДҮ ТӨМӨР ЗАМЫН 780 ТЭР БУМЫГ ЯРИХГҮЙ БАЙНА.ЭНЭ ХЭРЭГҮҮД ДЭЭР ХЭЛГҮЙ КОРОЛО БОЛЖЭЭ.ШУДАРГА ХҮН ГЭХЭД ЭРГЭЛЗЭЭТЭЙ Ц.НЯМДОРЖИЙГ 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ДЭВШВЭЛ АСУУДАЛГҮЙ ГАРНА ДАА ГЭЖ БОДОЖ ЯВСАН ХЭРЭВ 2021 ОНЫ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН СОНГУУЛЬД ДЭВШВЭЛ ШИНЭЭР СОНГОГДСОН ХУУЛЬ ХҮЧНИЙ ДАРГА НАРТ ГАРДУУЛАХ ЮМ ӨӨРӨӨ ХИЙЖ ЯВАА ЮМ БИШ БИЗ ГЭЖ САНАА ЗОВЖ БАЙНА ДАА ӨМНӨӨС НЬ
2019-03-27
kk saihan hellee
Huga:
Oshooo ch tomorno za. Muusain huvalznuud ta nar butsaad unahdaa ondoroos unah bolohoor beldej bai. Yum uldehgui za ta naraas.
Раднаасэд Оюундарь Цогзолмаа Бямбацогт Эрдэнэ нарыг унэн гое хэллээ. Дэмжиж байна. Амжилт хусье, Нямдорж гишуунд.
2019-03-26
МЭЛГЭРИЙН ХООЛНООС ХАМЖИГЧИД БУРХАН ЮМ УУ РАДНААСЭДЭЭ , ЧИ Ч УГААСАА ХӨГИЙН ӨЧҮҮХЭН КОМНИСТ ,ХУЛГАЙЧ ДОЙДГОР ОСОРГАРАВЫН ХҮРГЭН ГЭХЛЭЭР ШААЛ ОЙЛГОМЖТОЙ Л ДОО
2019-03-26
Элбэг:
Элбэгдоржийн томилсон шүүгч нар 21 аймаг, Улаанбаатар,дүүргүүдэд бгаа. Эдгээрийг сайн шалга
2019-03-26
Зочин:
Дээгүүрээ ийм муухай шүүгчид байхад доогуураа бүүр заваан жижиг хэргүүд дээр улайм цайм мөнгө авдаг л байхдаа автын осол дээр хүртэл илт худлаа шүүж байгаа гэж ард иргэд ярьж байна бодохоос дургүй хүрч байна
2019-03-26
zochin:
280 say $ yagad yaridgui yum
2019-03-26
Chanargui undsen huulig shunechleh blson
2019-03-26
Zaaval solioo.
2019-03-26
An namin shudarga bus nuhgud unen turhu harulj bns da.
2019-03-26