Л.Оюун-Эрдэнэ: Эрүүдэн шүүсэн бичлэгийг үзүүлэхэд бэлэн болсон

img

 

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа.  Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болсон. Хуралдаанаар эрүүдэн шүүсэн бичлэгийн талаар хэлэлцсэн. ТЕГ энэ бичлэгийн тодорхой хэсгийг үзүүлж болохоор бэлдэж бэлэн болгожээ. Энэ бичлэг Хүний эрхийн конвенци, хүнд эрүү тулгасан, сэжигтэн яллагдагч нарыг тусдаа өрөөнд хорих, эмэгтэйчүүд, онц аюултай гэмт хэрэгтэн, гэмт хэрэгт удаа дараа шийтгүүлсэн нэг хэргийн сэжигтэн яллагдагчдыг этгээдийг хамтад нь хорих зэрэг хуулийг зөрчсөн байна. Хэрвээ шаардлагатай гэж үзвэл энэ бичлэгийг ЗГХЭГ-аас үзүүлэхэд бэлэн болсон" гэдгийг хэллээ.

 

Харин гишүүн Ц.Мөнх-Оргил "Тэр бичлэгийг нэгдсэн хуралдаанаар үзье. Энэ бол зөвхөн Хуульзүйн байнгын хорооны асуудал биш. УИХ-ын гишүүд бүгд үзэх хэрэгтэй" гэсэн горимын саналаа хэлэв.  

Н.Энх

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Зочин:
Ийм хүмүүс төрд гараад 2 намд зэрэг үйлчлээд эзэнээсээ урваад миэээтэй хамт л гээд байсан жэнкотой хамт хөмрөөд хаялаа дараа хүүкээч хөмөрч мэднэ
2019-03-29
mongol:
10 xuuxedtei malchin aly xaa baisan Xobd zereg sumand uran zurag tsugluuldag genee uum xomxoi xobdog baij bolokhgyi 30 jiliin deerem chuny ilerleebas xun amyny xereg nemegdex yum shig buzar xog ve
2019-03-27
SHOWDAAD SHAAGAAD BAIL DAA
2019-03-27