Хашигдсан ХОТ

img

Улаанбаатар хотын газар хэсэг хэсгээрээ хэн нэгэн хүний, ямар нэг байгууллгын өмч болон хашигдсан. Хувь, хувьсгалын байшингаа тойруулан татсан хашаа ямар их түгжрэл үүсгэж, бөглөөс болж байгааг хэн бүхэн мэддэг ч нэмж хашаалсаар байдаг нь бодит үнэн.

 

 

Хотын төв хэсэг буюу Бага тойрууд нийт 10 925 метр 106 хашаа байна. Үүний 46 нь орон сууцны зориулалттай барилга, 104 нь иргэн, аж ахуй нэгжийн барилга, 116 нь төрийн байгууллагын барилга, 9 нь тусгай байгууллагын барилгыг тойруулан хашаа хатгажээ. Байшин барилга барьсан л бол тойруулан хашаа хатгаж, бусдаас тусгаарладаг амин хувийн үзэл Улаанбаатар хотын өнгө үзэмжинд хичнээн сөргөөр нөлөөлж байгааг хэлээд ч хэрэггүй биз. Дээр нь явган хүнд гишгэх газар олдохгүй, тээврийн хэрэгсэлд багтах зайгүй.

 

Тиймээс Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас Хашаа, хайс барих, ашиглах, буулгах журмын төслийг боловсруулан иргэдээс санал авч, нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хурлаар хэлэлцүүлсэн байна.

 

Ингэхдээ судалгаа хийж, орон сууцны 46, аж ахуйн нэгжийн 104, барилгын нийт 7065 м 85 хашааг буулгах боломжтойг тогтоосон байна. Энэ хашаануудыг буулгаснаар явган хүн, дугуйтай зорчигч автомашины орц гарцыг нэмэгдүүлэх боломжтой гэж үзжээ.

 

Шинээр боловсруулсан журмын төслийн хашаа, хайсанд тавигдах шаардлага

 

Барилга, байгууламж

Хашаа, хайсны өндөр

4.1.1.

Улсын батлан хамгаалах болон аюулгүй байдлыг хангах зориулалтын байгууллагууд, тусгай объектын эдэлбэр газар

Нормын дагуу

4.1.2.

Гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар

Нормын дагуу

4.1.3.

Бага, дунд сургууль, тусгай сургууль

1.5 м дээш

4.1.4.

Цэцэрлэг,ясли

1.6 м

4.1.5.

II, III дугаар шатлалын  эмнэлэг, сувилал

1.6 м

4.1.6.

Цэнгэлдэх,  цэцэрлэгт болон амьтны хүрээлэн

1.6-2 м

4.1.7.

Авто цогцолбор болон техникийн зах, худалдааны төв

Нормын дагуу

4.1.8.

Бүх төрлийн эрүүл ахуйн болон аюулгүйн шаардлагыг хангуулах зориулалтын барилга байгууламжийн хамгаалалтын бүс

1.6-3.0 м

4.1.9.

Цацраг идэвхт болон химийн хорт бодис, тэсэрч дэлбэрэх бодис, багаж тоног төхөөрөмж ашиглах, үйлдвэрлэх, агуулах зориулалтаар

Нормын дагуу

4.1.10.

Аюултай хог хаягдалын цэг, барилга байгууламж

Нормын дагуу

4.1.11.

Үйлдвэрлэл, агуулахын зориулалтын эдэлбэр газар, цогцолбор барилга, байгууламж

1.6-2.0 м

4.1.12.

Түүх, соёлын өв, дурсгалт газар, барилга байгууламж

Нормын дагуу

4.1.13.

Амины орон сууц, гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчилж, эзэмшиж байгаа эдэлбэр газар

0.8-2.0 м

Хайс

 

4.1.14.

Авто зам тусгаарлах зориулалтаар

0.75-1.10 м

4.1.15.

Явган замыг тусгаарлах зориулалтаар

0.75 м хүртэл

4.1.16.

Ногоон байгууламжийг тусгаарлах зориулалтаар

0.75 м хүртэл

 

Түр хашаа – /3.0 м төмөр хашаа дээр нь 2.0 м тор байна./

5.0 м

Амьд хайс –  /нэг эгнээ буюу түүнээс дээш/

1.0 м дээш

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Ylaanbaatar odoo zasal awahaasaa ungursuun mashintai bitii hel zogsoh ch gazar alga
2019-04-02
bata:
10r horoolliin zamiin urd hesgiin orts gartsiig neej yavgan hunii zam tavimaar bn nil shoroo toos ardchilal gej gai garsnaas hoish baangol duureg 1 ch ajil hiigeegui odontuya gej gej ajilgui balai avgai bn
2019-04-02
123:
хот төлөвлөлтийг нормын дагуу мэргэжлийн хүнээр хийлгэмээр байнаа улстөрч намын хүнээр биш
2019-04-01
зочин:
хот төлөвлөлт 0 эхлээд зам харилцаа тэгээд халуун хүйтэн цэвэр бохир оо шийдээд хотоо жаахан тэлмээр юм аа бөөгнөрөөл бөөн түгжрэл эмх замбараагүй
2019-04-01
зочин:
маш зөв шийдвэр болж л өгвөл бүгдийг нь буулга,,,,,,,,,,,
2019-04-01
Nam bus irgen:
Mash zuv shiidver. Ochih gazar tun oirhon haragdaad baidag alhaad baidag toirood baidag.
2019-04-01
ЗОЧИН:
НЭГ САНАЛ БАЙНА. ХОРООЛОЛ, БАЙШИН БАРИЛГА БАРИХ ГЭЖ БАЙГАА БОЛ ЭХЛЭЭД ЗАМ ГАРЦ, ЗОГСООЛ, ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛЬ, ӨРХИЙН ЭМНЭЛГИЙГ НЬ БАРИУЛААД ДАРАА НЬ БАЙШИН БАРИЛГАА БАРЬДАГ ЖУРАМ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ. ТЭГЭХГҮЙ БОЛ НЭЭХ ШАМБААРАЛДСАН БАРИЛГА, ХҮҮХДҮҮД ХАНА ЯМАР СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГТ ЯВАХ НЬ ТОДОРХОЙГҮЙ, ХУУЧНЫ ХЭДЭН ЦЭЦЭРЛЭГ СУРГУУЛЬД БӨӨН ДАРАМТ, ӨРХИЙН ЭМНЭЛЭГИЙГ ШИЙДЭХ, ЭСВЭЛ ТЭР БАРЬЖ БАЙГАА БАРИЛГААСАА ГАРГАХ ГМ ШАЛГУУР ТАВЬЖ БАЙЖ ЗӨВШӨӨРӨЛИЙГ НЬ ӨГӨХ ХЭРЭГТЭЙ. БҮР ТИЙМ ДҮРЭМ ЖУРАМ ТОГТООХ ХЭРЭГТЭЙ. МАНАЙХААС БУСАД ОРОН ДЭЭРХИ АСУУДЛЫГ ШИЙДСЭНИЙ ДАРАА ХОРООЛОЛ ОРОН СУУЦ БАРИХ ЗӨВШӨӨРӨЛИЙГ НЬ ӨГДӨГ ЮМ БАЙНА ЛЭЭ. МӨН ӨРХ БОЛГОНД ЗОГСООЛ. НЭЭХ ӨНДӨР ХЭДЭН ӨРХИЙН БАРИЛГА БАРЬЧИХААД ХЭДХЭН ЗОГСООЛТОЙ, ЁСТОЙ ДАЙН БОЛОХ ЮМАА.
2019-04-01
ЗОЧИН:
ЁСТОЙ ЗӨВ. ХАШААНЫХАА ОРОНД МОД ТАРЬ. ЯЛАНГУЯА ТОМ ДЭЛГҮҮРҮҮД НЭГ Ч ЗОГСООЛГҮЙ УЧИР ОЧИХ ЁСТОЙ ДУРГҮЙ Ш ДЭЭ.
2019-04-01
Хашаануудыг буулгамаар юм аа явган хүн явах орох гарах зам байхгүй шүү дээ . Энэ хотод....
2019-04-01