Прокурор сонгогчдод мөнгө тараасан үйлдлийг гэмт хэрэг биш хэмээн үзжээ
2019-04-01

 

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт өнгөрсөн 3 дугаар сарын 23-ны өдөр дахин сонгууль явагдсан. Дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн сонгох тус сонгуулийн будилаан өнөөдрийг хүртэл намжаагүй байна.

 

Тус сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Г.Доржпалам, Б.Галхүү нар ялалт байгуулж, ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхээ гардан авсан юм. Харин тэднийг хууль бусаар иргэдэд мөнгө тарааж санал худалдан авсан хэмээн бусад намууд мэдэгдэж байна. Өнгөрсөн долоо хоногт АН-аас мэдээлэл хийж, энэ тухай ярьсан бол өнөөдөр МАХН-аас мөн энэ асуудлаар мэдээлэл хийлээ.

 

МАХН-ын хэрэг эрхлэх газрын дарга Н.Уламбаяр өмгөөлөгчийн хамт мэдээлэл хийв. Тэрбээр дахин сонгуульд 19 дүгээр тойрогт бие даан нэр дэвшсэн аж.

 

Тэрбээр тус тойрогт МАН-аас нэр дэвшигч Б.Галхүүгийн төлөөлөл иргэдэд мөнгө тарааж, хууль бусаар ялалт байгуулсан хэмээн мэдэгдэж байна. Иргэдийн саналыг худалдан авах зорилгоор мөнгө тараасан баримтыг хуулийн байгууллагад шилжүүлсэн байна. Харин Баянзүрх дүүргийн прокуророос тогтоол гаргаж, мөнгө тараасан үйлдлийг гэмт хэрэг бус сонгуулийн зөрчил хэмээн үзэж, эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзжээ. Тиймээс тэд энэ шийдвэрийг эсэргүүцэж, хуулийн байгууллагын дараагийн шатанд хандаж буйгаа мэдэгдлээ.  

 

Нэр дэвшигч Б.Галхүү нь сонгогчид дундажаар 100 мянган төгрөг тараасан байна. Тус тойрог 7700 сонгогчидтой. Сонгуулийн ирц 3800 байсан бөгөөд Б.Галхүү 2200 орчим санал авсан гэж бодохоор 300 орчим сая төгрөгийг тараасан байна. Энэ мөнгийг хаанаас олсон нь эргэлзээтэй байгааг Н.Уламбаяр хэллээ.


М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Nuuts noyonton:
Tanid barimt bnuu baival nadad ogch tuslaach
2019-04-02
Nuuts noyonton:
Tanid barimt bnuu baival nadad ogch tuslaach
2019-04-02
Nuuts noyonton:
Ymar muuhai busarmag uildel geech baahan mongo taraagaad barimtuud ni bugd baigaad baihad
2019-04-02
Манан:
Манангийн салаа мөчир шүүх прокурор, аймаг,сумдад цэцэглэсэн хэвээр байна
2019-04-02
иргэн:
би үүнийг ерөөсөө ойлгодоггүй юм.Мөнгө тараавал би авна.Харин саналаа бол хэнд ч харуулахгүйгээр хэлэхгүйгээр нууцаар өгнө
2019-04-01
Прокурорууд гэж авилгачид:
Бөөн улстөрийн захиалагатай ажилладаг ллрууд. ХУД-ийн прокурор лав улстөрийн захиалгатай шийдвэр гаргадаг юм билээ. Хог шаарнууддаа. Сайн цэвэрлэгээ хийхээс өөр аргагүй болсон газар ичиж үхмээр юм хийдэг.
2019-04-01
АН-ын Туулд өгөөрэй гээд 60.000₮ хэсгийн ахлагч нар нь тараасан ш дээ
2019-04-01
Nuuts noyonton:
Tanid barimt bnuu baival nadad ogch tuslaach
Nuuts noyonton:
Tanid barimt bnuu baival nadad ogch tuslaach
АН-ын Туулд өгөөрэй гээд 60.000₮ хэсгийн ахлагч нар нь тараасан ш дээ
2019-04-01
zailuul:
naad novshiin prokuror chin huulia zorchij gemt hereg hiij baina, hariuzlagiig shuud og !!!!!!
2019-04-01
Ийм Прокуроруудыг нэн даруй зайлуулах цаг болсон. Сонгууль бол үндэсний аюулгүй байдалд шууд нөлөөлөх ажиллагаа гадны компаниуд мөнгө тараагаад Монгол улсын төрийг худалдаж авах явдал цаашид гаарна. Мөнгө тарааж санал худалдаж авбал бусад орнуудад хүнд ялтай гэмт хэрэгт тооцож үндэсний аюулгүй байдлаа хамгаалдаг
2019-04-01
ТАРААСАН МӨНГИЙГ НЬ АВ, ХАРИН САНАЛАА ӨӨРИЙНХӨӨ ИТГЭЛ ҮНЭМШЛЭЭР ӨГ ГЭЖ ЗЭНЭЭ АГСАН ХЭЛСЭН ШҮҮ ДЭЭ.ЭНЭ Л ЗӨВ
2019-04-01
taraaj l baig neg ail ch gesen talhniihaa mungutei bolj l baig.ter taraasan hund n sanal uguh albatai yu?ugsun yumiig n avaad uuriinhuu songoltiig yaj ch hiij bolno.hend ch ugsun mungu ugsun hun ymar medeh bish ymar hamaa bna.hen yu ch ugsun avaad l bai songoltoo l zuv hii.
2019-04-01
Цагаан-Өвгөн:
Мөнгө тараах нь хууль бус биш Аливаа өглөгийг нь аваад л бай. Гайдаа гарсан тэр мөнгийг нь аваад л бай. Харин өөрийнхөө итгэл үнэмшлээр л саналаа өгчих хэрэгтэй.Харин мөнгө тараачихаад "миний төлөө саналаа өгөөгүй байна" гэж хойноос нь гомдол нэхвэл харин чинь л гэмт хэрэг шүү дээ. Хүмүүс минь үүнийг л ялгаж сурах хэрэгтэй байна. Мөнгө тараачихаад ялагдвал та саналаа зөв өгчээ гэж ойлгоорой
2019-04-01
иргэн:
нөгөө шударга ёсны хүмүүс хашаа алга болчихвоо
2019-04-01