1072 хувьцааг иргэдэд хүртээх ажил ямар явцтай байна вэ

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Уг асуулгын хариуг хүргүүлсэн байна. Уг асуулгад “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлэх, арилжих замаар иргэдэд 1072 хувьцааг олгох асуудал ямар шаттай явж байгааг дурдсан. Энэ талаар “Засгийн газрын мөрийн хөтөлбөрт “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг хөрөнгийн зах зээлд бүртгүүлж, арилжих, эргэлтэд оруулах замаар иргэдийн 1072 хувьцааг үнэ цэнэтэй болгоно” гэж заасан. Энэ дагуу салбарын сайд болон компанийн гүйцэтгэх захирлын тушаалаар ажлын хэсэг, компанийн бүтэц, хувьцаа хариуцсан /IPO/ газар, нэгжийг байгуулан ажиллаж байна.
Хувьцаа гадаад зах зээлд арилжих хүрээнд Тавантолгойн ордын нөөцийг 300 сая тонн-оор нэмэгдүүлж, нэмэгдэж батлагдсан нөөцөд тулгуурлан ТЭЗҮ-ийг боловсруулж эхлээд байна. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажлыг эрчимжүүлэх үүрэг бүхий “Таван толгой төмөр зам” компанийг байгуулсан. Мөн Тавантолгойн цахилгаан станц байгуулах гэрээнд гарын үсэг зурсан.
Үнэт цаас гаргах бэлтгэл ажлыг хангах хүрээнд стратеги төлөвлөгөө боловсруулж, зах зээлийн болон хөрөнгө оруулагчдын сонирхлын талаарх судалгааны ажлыг гүйцэтгэх, зөвлөх үйлчилгээ гүйцэтгэгч мэргэжлийн оролцогчдыг сонгох, хамтарч ажиллах хувилбарыг боловсруулж байгаа” гэдгээ дурджээ.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ