Журмын төслийг танилцуулж хэлэлцэв

img

МХЕГ-ын ЭИХХЦХГ-аас амьтан, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд олгодог гэрчилгээ, мэдэгдэл, бичиг баримтыг хүлээн авах, хариу өгөх журмын төслийг танилцуулж санал авах, журамд тусгах болон тулгамдаж буй асуудлын талаар иргэн, аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгууллаа.

 

Хэлэлцүүлэгт МХЕГ-ын ЭИХХЦХГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Л.Дашмягмаржав, Хууль зүй, мониторингийн хэлтсийн дарга Т.Бакыт, АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн комиссар Ж.Сарангэрэл, комиссар С.Галбадрах болон мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагуудын төлөөлөл, мал, амьтан, ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн импортлогч нийт 29 аж ахуй нэгжийн удирдлага төлөөллүүд оролцсон юм.

 

Талууд мал, амьтан, ургамал, ургамлын гаралтай түүхий эд бүтээгдэхүүн импортлоход тулгамдаж буй асуудал, төрийн үйлчилгээг иргэдэд шуурхай хүргэх, ил тод байдлыг хангах замаар бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, зөвлөн туслахад чиглэсэн асуудлуудын талаар нээлттэй хэлэлцэж, журамд тусгуулах саналаа гаргажээ.

Эх сурвалж:МХЕГ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ