Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрбээр:
-Цэцэрлэг, ЕБС-ийн багш нарын илүүдэл цагийн хөлсийг олгоно. 2019 оны нэг сараас хойшхи хугацааны илүү цагийн нэмэгдэл хөлсийг олгоно. ЕБС дээр мөн илүү цагийн хөлс тооцогддог. Ажлны 7 хоногоос нэг сар хүртэл хугацаанд багш нар чөлөө авсан, өвчтэй тохиолдолд орлож байгаа багшид илүү цагийн хөлс тооцогддог. Сайдын багцад байгаа төсвөөс илүү цагийн хөлсийг тооцно. Өнөөдрөөс багш нарын илүү цагийн хөлсийг олгох асуудлыг Засгийн газар шийдвэрлэлээ.
Мөн Засгийн газрын хуралдаанаар Улсын филорманий "Баянмонгол" чуулгын 50 жилийн ой тохиож байна. Энэ хүрээнд хөгжмийг шинэчлэх асуудлыг шийдвэрлэсэн.
Багш нарын ажлын ачаалал нэмэгдэж байгаа. Энэ талаар судалгаа хийсэн. Бага ангийн хүүхдүүдийн дунд уралдаан тэмцээн, олимпиад зохион байгуулахгүй. Хүүхдүүд үүнээс болж их стресстэж, сэтгэл санаагаар унадаг. Харин цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдэд багийн тэмцээн зохион болно. Зөвшөөрөгдсөн уралдаан зохион байгуулвал хүүхдүүдээс ямар нэг хураамж авахгүй гэдэг салбарын сайдын шийдвэр гаргаж бүх шатны боловсролын байгууллага мэдээлэл хүргэж байна хэмээлээ.
Н.Энх