Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан түймэр унтраагүй байна

img

 

Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын төвөөс 230 км зайд орших “Хэвэнгийн нарийны эх” гэдэг газарт ойн түймэр гарсан тул Онцгой байдлын ерөнхий газрын даргын шийдвэрээр ОБЕГ-ын ГТТГ-ын дарга, хурандаа Ц.Нямбаяр, Үндэсний аврах бригадын захирагч, хурандаа Д.Намсрай нараар ахлуулсан 30 алба хаагчийг түймрийн голомтод нисдэг тэргээр энэ сарын 02-ны өдөр хүргэж, гал түймрийг унтраахаар ажиллаж байна.

 

Түүнчлэн түймрийн голомтод Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газрын 13 алба хаагч, Хилийн 0257 дугаар ангийн 1 холбоочин, Цагаан-Үүр сумын Засаг дарга нийт 45 алба хаагч ажиллаж түймрийг цааш дэлгэрүүлэхгүйгээр тогтоосон байна.

 

Одоогийн байдлаар түймрийн голомтод салхитай, хуурайшилт ихтэй, 10 км-ийн тойрогт түймрийн шаталттай байна гэж ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригадаас мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

зочин:
Улаанбаатарт хийдэг үзүүлэх сургуулиа Хөвсгөлийн түймэртэй ойд очиж хийгээч ээ,ядаж дарга нарын гүзээ багасна шүү Сайд аа
2019-04-03