Ерөнхий сайд "Баянмонгол" чуулганыханд 250 сая төгрөгийг гардуулна

Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга байгуулагдсны 50 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ ойг тохиолдуулан тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах 250 сая төгрөгийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас шийдвэрлэжээ.
Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргах 250 сая төгрөгийг өнөөдөр 17:00 цагт Ерөнхий сайд У.Хүрэлсүх гардуулж өгөх юм байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ