Ерөнхий сайд "Баянмонгол" чуулгад 250 сая төгрөг гардууллаа

img

 

Улсын Филармонийн “Баянмонгол” чуулга байгуулагдсны 50 жилийн ойг тохиолдуулан, тус чуулгын жазз найрал хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах 250 сая төгрөгийг Ерөнxий сайд У.Хүрэлсүх гардуулан өглөө. Хөгжмийн зэмсгийг шинэчлэхэд шаардагдах төсвийг Засгийн газрын нөөц хөрөнгөөс гаргахаар шийдвэрлэсэн.

 

“Баянмонгол” чуулга 1990 оноос xойш хөгжмийн зэмсгийн шинэчлэл хийгээгүй байна. Нийт хөгжмийн зэмсгүүдийн дийлэнx нь 1980 оны үед гадаадын хамтлаг чуулгуудын хэрэглэж байсан хуучин зэмсгүүд болон анхан шатны сургалтад зориулсан хөгжмийн зэмсгүүдээс бүрддэг.

 

Шинээр авах хөгжмийн зэмсэгүүд ямар ч оркестрын түвшинд тоглогдох боломжтойгоос гадна хөгжимчдийн эрүүл мэндэд учруулж болох сөрөг нөлөө багатай байхаар бүтээгдсэн гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

харин тийм. одоо болно.
2019-04-05
Харин тийм. Одоо болно.
2019-04-05
HURELSUH SHOWDHOO L BOCHIHOOCH,AVACHAAD UGCHIH TUSLAH ORLOGCH NAR BAGAASHDEE, YUND YUM BOLGON DEER SHOW HIIJ YAVDGIIN ER NI.
2019-04-04
фцуж:
Улсын мөнгө өгчөөд өөрийхөө хармаанаас өгч байгаа юм шиг шоудохымаа
2019-04-04
харин тийм. одоо болно.
Харин тийм. Одоо болно.
Иргэн:
Болилдоо Хүрэлсүх ээ. Битгий шоуд ард түмэн өлсөж байна. Ард түмний мөнгө шүү.
2019-04-04
harin tiin:
harin tiin
2019-04-04
Барагшун:
Хэдхэн шүлэг бичсэн ганц хүнп 100 саяар нь өгч болсон юм гадаад дотоодод ганц эүүр тахалдаг энэ том чуулгынханд хэдэн зуун саяыг өгсөн ч яахав дээ. Цаашдын уран бүтээлд нь том дэмжлэг болно шүү. Ёстой нүдээ олсон шийдвэр гаргасан ЗГ, түүний тэргүүнд баяр хүргэе.
2019-04-04
harin tiin:
harin tiin
zochin:
za bolj de
2019-04-04