Өнгөрсөн гуравдугаар сарын 26-ны өдөр өөх соруулах мэс засал хийлгэсэн 29 настай эмэгтэй амиа алджээ. Тэрбээр "Тод каннам" гоо сайхны эмнэлэгт өөх соруулах мэс засалд орсон аж.
Эмнэлгийн зүгээс өгч буй мэдээллээр тухайн үйлчлүүлэгч нь мэс заслын үеэр нас бараагүй аж. Харин мэс заслын хүндрэлээр УКТЭ-т эмчлүүлж байгаад энэ сарын 1-ний өдөр нас барсан байна. Уг хэргийг цагдаагийн байгууллагаас шалгаж байна.
"Тод каннам" гоо сайхны эмнэлэгт монгол, солонгос эмч нар ажилладаг аж.
М.Болд
Уншиж байна |