Чуулган, байнгын хорооны хуралдаанаар Ерөнхий прокурорын томилгоог хэлэлцэнэ

УИХ-ын хаврын ээлжит чуулган маргааш нээлтээ хийнэ. Хаврын чуулганы нээлтийн дараагаар хэлэлцэх асуудлыг УИХ-ын даргын зөвлөл хуралдан баталжээ. Үүнд:
НЭГ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт 10.00 цагаас:
- Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы нээлт.
ХОЁР. УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН
04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт 11.00 цагаас:
- Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Жанжин Д.Сүхбаатар” танхимд;
- Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд.
ГУРАВ. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт:
1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 13.00 цагаас “Их Эзэн Чингис хаан” танхимд:
Хэлэлцэх асуудал:
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал.
ДӨРӨВ. ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:
04 дүгээр сарын 05-ны Баасан гарагт 15.00 цагаас:
- Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудал.
Тодруулбал, Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокуророор Б.Жаргалсайханыг томилуулахаар АТГ-т бичиг явуулаад байгаа юм.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ