Э.Бат-Амгаланг эсэргүүцэгчид Баянзүрх дүүрэгт үймээн дэгдээлээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газарт үймээн дэгдээд байна. Иргэд тус дүүргийн 10, 19 дүгээр тойрогт явагдсан дахин сонгууль болон Засаг даргын томилгоог эсэргүүцэн цуглаад буй юм.
Дахин сонгуулиар МАН-аас нэр дэвшсэн Г.Доржпалам, Б.Галхүү нар ялалт байгуулж, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчийн түр батламжаа гардан авсан. Ингэж бүрдсэн дүүргийн ИТХ хуралдаж, Засаг даргаар НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Амгаланг сонгож, хотын дарга С.Амарсайхан батламжилсан. Харин энэ томилгоог эсэргүүцсэн иргэд үймээн дэгдээж, Засаг даргын ажил хүлээлцэхээр очсон нийслэлийн удирдлагуудыг дотогш нэвтрүүлэхгүй байна.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ