TBC-2MС агаарын хөлгөөр туршилтын нислэг үйлдлээ

img

Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан МИАТ ТӨХК-ийн Агаарын хөлгийн засвар үйлчилгээний газарт ажиллаж, TBC-2MС агаарын хөлгийн угсралтын явц, үзүүлэх нислэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Б.Энх-Амгалан сайд TBC-2MС агаарын хөлгийг Монгол орны нөхцөлд уялдуулан тоноглож, олон төрлийн зориулалтаар ашиглах боломжтой гэдгийг санаачлан, МИАТ ТӨХК-д санал тавьснаар ийнхүү биеллээ олж, тоноглосон анхны загварын туршилтын нислэг болов.

 

 

Буянт ухаа дахь Чингис хаан ОУНБ-ын аэродромын бүсийн туршилтын нислэгийг ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА” /Сибирийн нисэхийн эрдэм шинжилгээний хүрээлэн/-ийн захирал, туршин нисгэгч В.Е.Барсук үйлдсэн юм. TBC-2MС агаарын хөлөгт АНУ-ын “Honeywell” компанийн ТПЕ-331-12 хөдөлгүүр, “Hartzell Propeller Inc” компанийн 5 алгатай сэнсийг суурилуулснаар уг онгоцны хүндийн жин 500 килограммаар багасч, хурд 220 км/цаг болон нэмэгдсэн байна. Мөн тав тухыг сайжруулж, бүхээгний дулаалгыг дуу чимээ тусгаарлагч материалаар доторлон, зорчигчийн гар тээш хадгалах тавиурыг хийжээ.

 

Түүнчлэн гэрэлтүүлэг, агааржуулалтын системээр тоноглож, ариун цэврийн өрөөг суурилуулан, нийлүүлэлт элбэг ТС маркийн нисэх онгоцны шатахуун ашигладаг зэрэг олон давуу талтай болж байгаа. ТПЕ-331-12 хөдөлгүүрийг их биед суурилуулах бэхэлгээний рамд бат бэхийн туршилтуудыг хийж 25.000 цагийн нислэг үйлдэх баталгаа гаргасан байна. TBC-2MС онгоцны угсралтыг МИАТ ТӨХК-ийн болон ОХУ-ын Новосибирск хотын “СибНИА”-ийн инженер, техникийн ажилтнууд хамтран гүйцэтгэжээ.

 

 

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан TBC-2MС онгоцыг 1965 оноос эхлэн монголын тэнгэрт нисч ирснийг дурдаад, хүчтэй хөдөлгүүр суурилуулсан нь өндөр уулын бүсэд оршдог, салхины солбилцол ихтэй манай орны онцлогт нийцэж, богино зайд хөөрч, буудаг нь хөдөө аж ахуй, эмнэлгийн түргэн тусламж, онцгой байдлын салбар болон алслагдсан аймаг сумдын зорчигч тээвэр, шуудангийн зориулалтаар ашиглах өргөн боломж бий гэдгийг онцлов. 

 

Эх  сурвалж: ЗТХЯ

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Kkk:
Nogoon ongots bh shiv dee
2019-04-09
ene yambii ni hezee nurj unaj baahan huniig chad hiilgeh yum bgaan
2019-04-06
юун онгоц вэ? Дарханы замаа хурдхан янзлаач ээ? Өдөрт нэг хүн ослоор амь насаа алдаж бна ш дээ, бас Налайхын замаа хурдан зас.
2019-04-05
Үнэн үг:
Сайд л санаачлаагүй бол ажил болохгүй, тэгж сэтгэх амьтан Монголд байхгүйл дээ. Ерөнхийлөгч, ерөнхий сайдын ивээлд л ажил явдаг бусад үед ажил явдаггүй. Ийм нэг нэр төр олох гэсэн шоу арилаагүй цагт бид өөдлөхгүй.
2019-04-05