“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ гадаад төлбөргүй боллоо

img

“Эрдэнэт үйлдвэр” Төрийн өмчит үйлдвэрийн газар/ТӨҮГ/ “Стандарт банк”-ны нэхэмжлэлийг хангаж, арбитрын шүүхийн шийдвэрийг биелүүлж, гадаад өр төлбөрийн асуудлаа бүрэн шийдвэрлэснийг Монгол Улсын шадар сайд Ө.Энхтүвшин, "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн нар өнөөдөр зарлалаа.  

 

 

“Жаст групп” ХХК-ийн зээлд баталгаа гаргасан гэх үндэслэлээр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь “Стандарт банк”- нд үндсэн зээл, зээлийн хүү, шүүхийн зардал, сар тутам өсөн нэмэгдэх хүү гээд нийт 117 сая ам.долларын өрийг төлөх шийдвэрийг Лондонгийн Олон Улсын Арбитрын шүүх анх 2013 онд  гаргасан байдаг. Иймд “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ  зуучлагч компанийн оролцоотойгоор багагүй хугацаанд үр дүнтэй хэлцэл хийсний дүнд талууд нэхэмжлэлийг гурав дахин бууруулж, харилцан тохиролцоонд хүрч, "Эрдэнэт үйлдвэр"ТӨҮГ нь Эрсдлийн сангаасаа “Стандарт банк”-нд 40 сая ам.долларын төлбөрийг төлснөөр хэргийг эцэслэн шийдвэрлэж “Стандарт банк”-нд өр төлбөргүй болсон байна. Эрсдлийн сангаас гаргасан мөнгөн хөрөнгийг Арбитрын шүүхэд маргаан гаргахад хүргэсэн гэм буруутай этгээдүүдээр төлж барагдуулах асуудлыг цаашид дотооддоо шүүхээр шийдвэрлүүлэх юм.

 

Хэрвээ Арбитрын шүүхээс гаргасан шийдвэрийг  “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ үл биелүүлж, нэхэмжлэлийг хангаагүй бол олон эрсдэл үүсэх байв. Тухайлбал гадны харилцагч байгууллагуудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т төлөх төлбөрийн гүйлгээг царцаах, Арбитрын шүүхийн шийдвэрийг манай улсын хилийн гадна хэрэгжүүлэх, зэсийн баяжмалыг барьцаалах тус үйлдвэрийн эрх бүхий албан тушаалтнуудын Олон Улсад зорчих эрхийг хязгаарлах, "Стандарт банк" нэхэмжлэх эрхээ гуравдагч этгээдэд худалдаалах зэрэг эрсдэлт нөхцөл үүсээд байсан бол төлбөрийг барагдуулснаар “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нь гадаад өр төлбөргүй боллоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Юмаа авч байж буудаач хийрхүү золиг вэ
2019-04-07
MONGOLD KHEDE UDAA serial
2019-04-07
Gary Derek Beckett:
If you are seeking a Bank Guarantee (BG), SBLC for Lease or Purchase, we are the best financial institution to help you to secure verifiable and easily monetized BG, SBLC and other financial instruments. At SPOT FINANCE, we are a group of experienced bankers, seasoned brokers with years of experience in the financial instrument industry. We deal directly with reliable Providers of BG, SBLC, MT109, MT799, MT760, Loans, Sale and Lease of Financial Instruments issued by Top rated global banks. Our procedure is TIME SAVING and transparent. With us, you can secure any denomination of BG / SBLC from 10M to 10B (EURO / USD) in time for use in Heavy / Light project financing anywhere in the world. Basically, we are here to help you move your business to the next level. Anticipating your interests, Email: info.spotfinanceltd@gmail.com Skype: spotfinanceltd Sincere regards, Gary Derek Beckett SPOT FINANCE LTD
2019-04-07
Шууд буудчихад яанаа
2019-04-06
Энэ өр 51% д нь хамаатай биздээ
2019-04-06
Зочин:
Ямарч байсан өрөө дараад авч. Батхүүгийн хураагдсан хөрөнгө үүнийг чинь төлчих боломжтой байсан харагдаж байна. Одоо Батхүүгийн хөрөнгийг шамшигдуулсан этгээдүүдээс энэ мөнгөө олж авах л үлдэж дээ.
2019-04-06
иргэн:
Энхтүвшээн үнэн биз хэсэг хугацааны дараа үлдэгдэл гээд гараад ирнэ шүү.Яг тѳлбѳрѳѳ тѳлсѳн гэсэн гэрээ дүгэсэн баримтаа олон түмэнд үзүүлье.Хэзээч хуурамч гарын үсэг гэж байхгүй шүү.Хүүхэд ч хууртахгүй зүйл Батхүү яриад байна лээ.Ингэж ѳѳрсдѳѳ хулгай хээл хахуульд холбогдчихоод шударгаар хүлээл дээ.Ялаа эдэл Эрэг нураа л биз Эр алдаа л биз улс орноо хохиролгүй болго.Ѳѳрсдийн хийсэн үйлийн үрээ эдэл.Эс тэгвээс үе дамжсан хараал болно.Үр ач гуч зээ зээнцэр гээд үеийн үед тэвчишгүй муугаар амьдарна шүү.
2019-04-06
zochin:
Хулгай хийгээд адаг сүүлд нь улсын мөнгөөр төлүүлчих юм даа Хятад-д бол Батхүү, Ганзориг,Алтан нар шууд буудуулна Хуурамч гарын үсэг бишээ Нөхдүүд хүвааж аваад, мөнгө нь хаа нэг газар байж л байгаа тийм мөнгө хоол болдоггүй юм даа Баярцогтоо жишээ нь Хулгайчууудааа Монголын ард түмэн их л өршөөх юм яасан сайхан сэтгэл вэээээ
2019-04-06
Юмаа авч байж буудаач хийрхүү золиг вэ
Шууд буудчихад яанаа
zochin:
Хулгай хийгээд адаг сүүлд нь улсын мөнгөөр төлүүлчих юм даа Хятад-д бол Батхүү, Ганзориг,Алтан нар шууд буудуулна Хуурамч гарын үсэг бишээ Нөхдүүд хүвааж аваад, мөнгө нь хаа нэг газар байж л байгаа тийм мөнгө хоол болдоггүй юм даа Баярцогтоо жишээ нь Хулгайчууудааа Монголын ард түмэн их л өршөөх юм яасан сайхан сэтгэл вэээээ
2019-04-06
Муу хулгайч нар,
2019-04-06
Nar:
Ter avsan humuustei ni hariutslaga tootsiochee
2019-04-06
ggg:
muu awilgachidiin mungiin tulluu bidnii halaasnaas garsan tatvariin munguur shvv
2019-04-05