Орхон, Сэлэнгэ голын усанд осолдсон иргэдийг эрэн хайж байна

img

Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Хонгорморьт багийн “Нүхэн гүүр”-ийн урд 54 настай, иргэн О “Орхон” голын усанд живсэн дуудлага өчигдөр тус аймгийн Онцгой байдлын газарт иржээ. Дуудлагын дагуу  онцгой байдлын албан хаагчид осолдсон газраас Тавтын пост, Орхон Сэлэнгийн бэлчир хүртэл усаар болон хуурай газраар нийт 50 км-т, 3 метрийн гүнд 1 удаа шумбалт хийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул 20:00 цагт түр зогсоосон. Эрэн хайх ажилагааг өнөөдөр 08:00 цагаас үргэлжлүүлсэн байна.

 

Мөн Булган аймгийн Хангал сумын Хялгант тосгоны 4 дүгээр багийн “Мөнхийн цагаан” гэдэг газар таван настай,  О  “Сэлэнгэ” голын усанд живсэн байна. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байгаа аж.

Э.Сонор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ