АТГ-ын удирдлагуудыг томилохдоо Томилгооны сонсгол хийх санал хүргүүлнэ

img

Т.Аюурсайхан нарын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан:

-МАНАН бүлэглэл улс төрийн намуудад төлөөллөө бат бэх суулгажээ. Хууль, шүүхийн байгууллагад хүртэл төлөөллөө удирдлагын түвшинд тавьдаг. Үүнээс болоод томоохон хэргүүд шийдвэрлэгдэггүй. Тийм учраас бид хууль, шүүхийн байгууллагын реформыг тавьж байна. 

Улсын ерөнхий прокурорыг хэдхэн хоногийн өмнө томилсон. Улсын ерөнхий прокурорын орлогчийг зөвшилцөхөөр хүргүүлээд байна. Өөрчлөлт шинэчлэлийг хийх үедээ  УИХ-аар томилогддог бүх албан тушаалтныг Нийтийн сонсголоор явуулна гэж бид шийдсэн. АТГ-ын даргыг томилоход Томилгооны сонсголыг хийж болно. Өнөөдөр 19 гишүүн гарын үсэг цуглуулаад АТГ-ын даргыг томилохдоо Томилгооны сонсгол хийхээр албан бичгээ өргөн барина.  

Мөн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч, Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг томилоход Нээлттэй сонсгол явуулах санал хүргүүлж байна. Сонсгол явуулахгүй бол МАНАН бүлэглэл өөрсдийн хүнээ томилох магадлал өндөр байна хэмээлээ. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Иргэн:
Нэгд хугацаа нь болоогүй, хоёрт ажлаа сайн хийж байгаа АТГ-ын даргыг өөрчлөх гэж хүчээр хүчилцгээх хэнд хэрэгтэй юм бэ?! Нөгөө талаар Сонсгол сонсгол гэнэ оролцоё?! Гэхээр оролцуулдаггүй л юм байналээшдээ?! Ингэж ард олны нэр барьж жүжиг зохиох хэрэг байна уу?!
2019-04-09