Singapore school of Mongolia сургуулийн 30 хүнээс цусан суулга илэрчээ

Нийслэлийн SSM (Singapore school of Mongolia) сургуульд хоолны хордлого гарсан талаар бид мэдээлсэн. Өчигдрийн байдлаар /2019.04.08/ тус сургуулийн 73 хүнд лабораторийн шинжилгээ хийснээс 30 хүнд цусан суулгын нян илэрчээ.
Тухайн дэгдэлтийн хоолны хамаарлыг судлахад тахианы бүрмэл шницель, кимбаб буюу далайн байцаатай будаа, алим, шарсан төмс харьцангуй өндөр эрсдэлтэй гарсан байна. Өвчтөнүүдийн биеийн байдал сайжирч байна. Одоогоор хоол, хүнсний шинжилгээг Мэргэжлийн хяналтын лабораторид хийж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ