Өнөөдөр болох зарим үйл явдал

img

09.00 цагт Төрийн ордонд Багш нарын долоодугаар их хурал эхэлнэ.

 

09:00 цагт: Эрчим хүчний яам, "Улаанбаатар дулааны сүлжээ" ТӨХК хамтран Монгол улсад төвлөрсөн дулаан хангамж үүсч хөгжсөний 60-н жилийн ойд зориулсан "ОРОН НУТГИЙН ДУЛААНЫ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХЭМНЭЛТ АШИГЛАЛТЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ" зөвлөгөөн болно. Мэдээлэл авах утас: 88087817

 

09.30 цагт Агаар, орчны бохирдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 30 ТББ-ын уулзалт “Puma Imperial” зочид буудалд болно. Уулзалтад Орчны Бохирдлыг Бууруулах Үндэсний хорооны ажлын албаны дарга бөгөөд нарийн бичгийн дарга Ч.Гантулга оролцоно.

 

09:00-17:00 цагт, МХЕГ-ын Хурлын танхимд "Байгаль орчны бохирдол, доройтлыг бууруулах нь" сэдвээр улсын байцаагчдад сургалт зохиогдоно. Утас 9198-9890

 

10.00 цагт Осол, гэмтлээс сэргийлэх тогтвортой хөгжил – 2030” салбар дундын үндэсний чуулганыг угтаж “АВТО ОСЛООР АЛАГ ҮРСЭЭ АЛДСААР БАЙХ УУ?” өдөрлөгийн хэвлэлийн бага хурал Эрүүл мэндийн яамны А зааланд болно. Утас 99256399

 

10:00 цагт "Авлигад залгиулсан Монгол" хэлэлцүүлэг Новотел Зочид буудалд болно.

 

11.00 цагт СХД-ийн Засаг даргын санаачилсан Номын сантай цэцэрлэгт хүрээлэнгийн нээлт 15-р хороонд болно. / 1-р хороолол / Нээлтэд Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа болон бусад төлөөлөгчид оролцоно. Лавлах утас: 99010499

 

11.00 цагт Монголын морин спорт уяачдын холбооноос цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийнэ. Нарны гүүр даваад Soyol wellness цэнтрын хажууд Монгол Хьюндай Автомотив-н байрны 6давхарт Утас: 91937777 91040004

 

11:30 цагт Сүхбаатарын талбайд жирийн багш нарын үгийг сонсох нээлттэй индер ажиллана. Багш нарын их хуралд жирийн багш нарыг оролцуулахгүй байгаатай холбогдуулан Багш нарын үйлдвэрчний эвлэлээс энэ үйл ажиллагаа зохион байгуулж байна.

 

14:00 цагт Монгол Улсын Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн 2-р байранд /Төв байрны залгаа байр/ 6-р давхарт Барилга, Архитектурын сургуульд Авто зам, Гүүрийн “Виртуал загварчлал, симуляцийн лаборатори”-н нээлт болно. Тус лаборатори нь Зам гүүрийн бүтээн байгуулалт, хэлбэр хийцийг виртуал байдлаар харуулж барилга архитектурын хөгжилд ихээхэн үүрэгтэй юм. Утас 99004497

СЭТГЭГДЭЛ БИЧИХ