Хуучин сайдын үг

Монголын багш нарын VII их хурал Төрийн Ордонд хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Боловсролын салбарт ажиллаж буй 47600 багшийг төлөөлж 800 сурган хүмүүжүүлэгч чуулж буй юм.
Энэ өдрийн хуралдааны эхэнд БСШУСЯ-ыг жил гаруйн хугацаанд удирдсан сайд асан Ж.Цогзолмаа үг хэллээ.
Тэрбээр “Сайдаар ажиллаж байхдаа багш нарын хамгийн чухал асуудал болсон цалин хөлсний нэмэгдлийг Засгийн газрын гишүүдэд ойлгуулж, ҮЭХ, ТББ-ын саналыг хүндэтгэн сонсож ажилласны үр дүнд багш нарын бодит орлого тодорхой хувиар нэмэгдсэн. Мөн би сайдаар ажиллаж байхдаа сургуулийн бие даасан байдлыг шийдвэрлэхээр хамгийн анхны тушаалаа гаргасан. Ялангуяа багш нарын зэрэг дэвийг хамт олны шийдвэрээр олгодог шийдвэрийг гаргасандаа би өнөөдрийг сэтгэл хангалуун явдаг. Учир нь ямар багш сайн ажиллаж байгааг аль нэг дарга бус хамт олон нь, олон жил ажилласан туршлагатай багш нар мэддэг.
Монгол орны хөгжлийн баталгаа бол Монголын боловсролын салбарын хөгжил. Тиймээс сайн багшаас сайн шавь. Ирээдүйн Монголыг авч явах дэлхийн Монголыг энэ танхимд сууж байгаа та бүхэн маань бэлдэнэ. Ирээдүйдээ итгэлдээ Монголын иргэдийг бэлдэхийн тулд та бүхний хичээнгүй, нөр их хөдөлмөр чухал. Та бүхнийгээ дэмжин ажиллахаа илэрхийлж байна. Амжилт хүсье” хэмээн сайдаар ажиллах хугацаандаа хийж, хэрэгжүүлсэн ажлаа дүгнэлээ.
Багш нарын их хурал үргэлжилж байна.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ