22 настай бүсгүй 13 давхраас унаж амиа алджээ

Баянзүрх дүүрэгт байрладаг орон сууцны 13 давхраас 22 настай Ц гэгч эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Уг хэрэг энэ дөрөвдүгээр сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө гарсан байна.
Талийгаач Ц нь найз залуутайгаа тус орон сууцанд амьдардаг байжээ. Амиа алдсан шалтгаан тодорхой болоогүй ч найз залуутайгаа маргалдаж, муудалцсанаас үүдэлтэй байж болзошгүй хэмээн үзэж буй аж.
Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ