Энхтайвны төлөө Францис Ерөнхийлөгчийн хөлийг үнслээ

img

Ватиканы тэргүүн  Францис энхтайвны төлөө Өмнөд Суданы удирдагчийн хөлийг үнссэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ.

 

 

Тэрбээр Ватиканд хүрэлцэн ирсэн Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кир Маярдит болон түүнийг дагалдан ирсэн Риек Мачар, Рэбэка Няндэн де Мабиор нарын өмнө сөгдөн суугаад хөлийг нь үнссэн аж.

 

Францис “Би та бүхнээс зүрх сэтгэлээсээ энх тайвныг сахиулан, ах дүүс шиг эвтэй найртай байгаасай гэж хүсэж байна ” хэмээжээ.

 

Өмнөд Суданы Ерөнхийлөгч Салва Кир Маярдит босогчдын тэргүүн асан Риек Мачар нар 2013 оны төрийн эргэлтийг зохион байгуулах үеэр 400 мянган хүн амиа алдаад байна. Эрх баригчид болон босогчид энхийн гэрээ байгуулсан ч тус улсад хүчирхийлэл газар авсаар буй юм.

 

Б.Дэлгэрцэцэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

С,СҮРЭНЖАВ:
Өвөө,Аав дараа КИМ ЖОН УН зүүн хойд азид энхтайван тогтоохын төлөө тэмцж яриа хэцэлд орж ирсэн боловч АНУ-ын ерөнхийлөгчөөс ингэж энэ асуудалд цэг тавьж ТӨРТ ЁСНЫ АЛБАН ЁСООР алхам хийсөн хүн байхгүй болохоор АНУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТРАМП СОЛОНГОСЫН ХОЙГТ ИХТГЭЛЦЭЛИЙГ ТОТООСОН ХҮН ЯАХ АРГАГҮЙ МӨН
2019-04-14