13 давхраас унасан бүсгүйг хамтран амьдрагч нь зоддог байжээ

Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд байрлах "Мандала" хотхоны 13 давхраас 23 настай Ц гэх эмэгтэй унаж амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Уг хэрэг 2019 оны дөрөвдүгээр сарын 9-10-ныг шилжих шөнө гарсан бөгөөд хэрэгтэй холбогдуулан талийгаачийн хамтран амьдрагч 25 настай Б гэгчийг шалгаж байна.
Б гэх залуу нь гадуур шалгагдаж буй аж. Түүнийг эрүүлжүүлэхэд гурав хонуулаад батлан даалтад гаргажээ.
Талийгаачийн аав Д.Сүхжаргал охиныг нь хамтран амьдрагч Б нь зоддог байсныг хэлж байна. Гэхдээ талийгаач энэ тухайгаа аавдаа бус найз охиддоо хэлж, бичлэг зураг илгээсэн байжээ. Тиймээс охиныг нь зодож хороогоод амиа хорлосон болгож 13 давхраас унагасан байж болзошгүй хэмээн хардаж буйгаа талийгаачийн аав хэлж байна.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ