Химийн бодисонд 9 хүн хордож, 4 нь нас баржээ

Төв цэвэрлэх байгууламжийн лагаас гардаг хорт бодисонд 9 ажилтан хордож, дөрвөн хүн нас барсан осол гарлаа. Хордсон таван хүн цэргийн төв эмнэлэгт эмчилгээнд орсон байна. Тэдний биеийн байдал хэвийн байгаа гэдгийг нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан хэллээ.
Хордсон хүмүүс нь 30-35 насны залуус аж. Одоо төв цэвэрлэх байгууламжинд цагдаагийн шалгалт үргэлжилж байна.
М.Болд
СЭТГЭГДЭЛ БИЧИХ