Гуталны таагүй үнэрт БАЯРТАЙ гэх ТАВАН алхам
Америкийн “www.wikihow.com” сайт гуталны эвгүй үнэрийг арилгах шидэт аргаас нийтэлжээ.
Зөвлөгөө №1

Таны кейт болон богино түрүүтэй гуталнаас эвгүй үнэр үнэртээд байвал лимоны хальсыг гутлан дотроо хийгээрэй. 2-3 цагийн дараа таны гуталнаас эвгүй үнэр гарахгүй. Мөн сэнгэсэн үнэр үнэртэнэ.
Зөвлөгөө №2

Өтгөн гарахгүй үед хэрэглэдэг нүүрсэн эмийг гутал дотроо хийж. 5-6 ширхэгийг улавчин доороо тавиад нэг хонуулаарай.
Зөвлөгөө №3

Шил арчигчийг гутал руугаа 3-4 удаа шүрш. 15 минутын дараа эвгүй үнэр нь дарагдсан байх болно. Шил арчигч спиртийн орцтой байдаг учир бактерийг мөн устгах болно.
Зөвлөгөө №4

Таны гутал чийг татдаг бол хүүхдийн цацлага хэрэглээрэй. Цацлагаа гутал дотроо цацаад 10-20 цаг байлгах хэрэгтэй. Дараа нь чийгтэй алчуураар цэвэрлээрэй.
Зөвлөгөө №5

Хуурай даавуунд бага зэргийн хүнсний сода хийгээд гутлан дотроо хонуулаарай. Өглөө үр дүнг нь шалгаарай.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ