Б.Пүрэвдорж: "Эрдэнэт"-д луйврын схем ажилласан

Засгийн газраас шийдвэр гаргаж, "Эрдэнэт" үйлдвэрийн Эрдслийн сангаас 40 сая ам.долларыг Стандарт банкинд шилжүүлснээр өрийг төлж барагдуулсныг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн. Үүнтэй холбогдуулан АН-ын зөвлөлөөс "Эрдэнэт" үйлдвэрээс 40 сая ам.долларыг Стандарт банкинд төлсөнд шүүмжлэлтэй хандаж, ард түмний татварын мөнгөөр өр барагдуулж болохгүй гэж үзэж. судалж, шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Б.Пүрэвдоржоор ахлуулан байгуулсан билээ. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж энэ талаар цахимаар дамжуулан байр сууриа илэрхийлэв. Тэрбээр:
-АН-ын зөвлөлөөс байгуулсан ажлын хэсэг "Эрдэнэт" үйлдвэрт ажиллаж байна. Энэ үйлдвэр дээр "40 сая ам.доллар төлсөнтэй холбоотой ажилласан. Эрдэнэт үйлдвэрт оросуудын луйврын схем ажилласан байж магадгүй гэж харагдаж байна хэмээв.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ