Богд ууланд дахин түймэр гарлаа

img

 

Богд ууланд дахин түймэр гарлаа. Онцгой байдлын албаны мэдээлэл шуурхай удирдлагын төвд өнөөдөр 15 цагийн үед Богд уулын Хийморийн овоо орчимд түймэр гарч байсан гэсэн мэдээлэл иржээ. Мэдээллийн дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс болон нийслэлийн аврах ангийн 30 гаруй албан хаагч, найман машинтайгаар галын голомтод ажиллаж байна. 

 

Одоогоор түймэр 3-4 га газрыг хамраад буй аж. Урьдчилсан байдлаар иргэдийн болгоомжгүй байдлаас гал гарсан хэмээн үзэж байна.

 

М.Болд

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Монгол:
өмхий тамхичин минь үх
2019-04-19
Бат:
Хэн гэдэг тэнэг, яг юу хийж байгаад түймэр тавьсныг олон түмэнд тодорхой хэлж таниулах хэрэгтэй. Ямар төлбөр, шийтгэл оноохыг ч сайн хэлээд өг. Анхааруулга болог л дээ.
2019-04-19
торгооч
2019-04-18